Дулааны цахилгаан станцынхан Луу жилийн “Хөдөлмөрийн аварга”-уудаа алдаршууллаа

Илч дулаан, гэрэл гэгээг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулж, алдаршууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагааны эхэнд тус станцын дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэнэ Хөдөлмөрийн аваргууддаа баяр хүргэж, “Манай хамт олон өнгөрсөн оныг амжилт бүтээл, цог хийморь, эрдэм мэдлэг дүүрэн өнгөрүүллээ. Энэ амжилтын эздээс маань хийсэн бүтээснээ үнэлүүлж байна. Бидний хийсэн хамтын хөдөлмөр бүхний цаана ажилтан нэг бүрийн хөлс дуслаастай байдаг. Та бүхэндээ “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн ерөөсөн.

Улиран одож буй луу жилийн ажил үйлс, идэвх санаачилгаараа хамт олноо манлайлсан, тус станцын Турбины хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин М.Мөнхсайхан, Агуулахын эрхлэгч Т.Цэцэгжаргал, Үйлдвэр техникийн товчооны ээлжийн дарга Д.Батжаргал, Зуухны машинч С.Галхүү, Түлш дамжуулах хэсгийн нүүрс буулгагч Д.Цэрэндорж, Засвар механикийн хэсгийн зуухны тоног төхөөрөмжийн засварчин Б.Оргилсайхан, Турбины хэсгийн ашиглалтын мастер Б.Пүрэвсайхан, Цахилгаан техникийн хэсгийн цахилгааны монтёр Б.Ганболд, Дулааны шугам сүлжээний хэсгийн дулааны төв пунктийн машинч Б.Амарсайхан, Хими, ус бэлтгэлийн уур усны ашиглалтын инженер А.Аадар нар “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч шагналаа гардаж авлаа.

Дулааны цахилгаан станцын хамт олон 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 351.3 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төлөвлөгөөгөө 100,85 хувиар, 299.4 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч түгээж, төлөвлөгөөгөө 101,11 хувиар биелүүлж буй амжилтаар луу жилээ үдэж байна. Тиймээс тус хамт олны өнгөрсөн жилийн ажлын гүйцэтгэлд үйлдвэрийн тайлангийн хурлаас 93.95 хувийн оноо өгч, өндөр үнэлсэн юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %