Авто тээврийн цехийн Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Сар шинийн баярын босгон дээр Авто тээврийн цехийн луу жилийн хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслол Оюу танхимд өнөөдөр боллоо. Энэ үеэр цехийн дарга Я.Дамдиндорж хэлсэн үгэндээ:”2024 онд манай хамт олон 28.7 сая м3 уулын цул тээвэрлэж, 285.2 сая т/км ачаа эргэлтийн ажил хийсний зэрэгцээ тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал, парк ашиглалт, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн үйлчилгээ зэрэг олон үзүүлэлтийг 100-аас дээш хувиар давуулан биелүүллээ.

Тус цехийн үйл ажиллагааны зардлын төсвийг 62 тэрбум төгрөгөөр хэмнэж, 1 тн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 159 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн үзүүлсэн 1 машин цагийн үйлчилгээний өөрийн өртгийг 38,866 төгрөгөөр тус тус бууруулж ажиллалаа” хэмээн онцлов.

Дараа нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудыг ханган биелүүлэхэд идэвх санаачилга гарган үр бүтээлтэй ажилласан 15 ажилтныг Авто тээврийн байгууллагын Хөдөлмөрийн аваргаар өргөмжлөн алдаршуулав. Өнгөрсөн онд бусдыгаа манлайлан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хүнд машин механизмын хэсгийн автомашины жолооч С.Баярмагнай, Хөнгөн тэрэгний тээврийн хэсгийн жолооч Ч.Баттулга, Эрчим зүйн товчооны цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Д.Ганбат, Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн ахлах мастер Х.Давааням,Төрөл бүрийн маркийн автомашины засварын хэсгийн агуулахын эрхлэгч Х.Мөнхтуяа, Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн агрегат засварчин Б.Наранхүү, Ачаа тээвэр, шуурхай үйлчилгээний хэсгийн автобусны жолооч Ц.Өлзийбаяр,Төлөвлөлт шинжилгээний товчооны хөдөлмөрийн тэргүүлэх эдийн засагч Т.Сумъяасүрэн, Тусгай зориулалтын тээврийн хэсгийн тэсрэх бодис зөөдөг тусгай тоноглогдсон автомашины жолооч М.Энхтүвшин нарын 15 хүн Авто тээврийн цехийн луу жилийн хөдөлмөрийн аварга ажилтан боллоо.

Мөн Үйлдвэр техникийн товчоон дарга Н.Ганболд, Уулын технологийн тээврийн хэсгийн хүнд даацын автомашины жолооч М.Орхон, Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн засварчин Ц.Цогбадрал, Б.Бат-Эрдэнэ нар Аж үйлдвэр эрдэнэс баялгийн яамны шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдэгээр энгэрээ мялаав.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %