Орос 19 дүгээр сургуулийн шилдэг 20 сурагч ОХУ-ыг зорино

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 19 дүгээр сургуулийн 20 сурагч ОХУ-ын Иванова хотын Олон улсын сургуульд хоёр сарын хугацаанд суралцахаар мордох гэж байгаатай холбогдуулан Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. 
Өнгөрсөн намар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажиллаж, Гэгээрлийн яам, Боловсролын олон улсын хамтын ажиллагааны төвтэй гэрээ байгуулсан юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрөөр сурлага, хүмүүжлээрээ шалгарсан 20 шилдэг сурагч ОХУ-д суралцахаар явах гэж байна. 
Уулзалтын үеэр Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх хүүхдүүдэд хандаж “Бидний хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан хөтөлбөр бодит ажил хэрэг болж байгаад баяртай байна. Монгол, Оросын найрамдлын гол бэлгэ тэмдэг, бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 47 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн ах эгч нар нь хүүхдүүдээ ирээдүйн сайн мэргэжилтэн болгохын төлөө хичээж байна. Та бүхэн бас хичээгээрэй. Эрдэнэт үйлдвэрийн дараагийн үйл хэргийг залгамжлах, удирдан авч явах инженерүүд эндээс төрнө гэдэгт найдаж байна” хэмээн онцлоод сурагч солилцооны хөтөлбөрийн түүчээ болсон анхны 20 сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.   
Орос 19 сургуулийн 700 гаруй хүүхдээс шалгарсан 20 сурагч ОХУ-ын Иванова хотын Олон улсын сургуульд олон орны хүүхдүүдтэй хамт суралцаж, хэл, соёлтой нь танилцахын зэрэгцээ алдарт “Алтан цагираг”-аар тойрох аялалын хөтөлбөрт хамрагдах юм. Хүүхдүүдийн тэнд байх хугацааны бүх зардлыг ОХУ-ын Гэгээрлийн яам хариуцаж байна. 


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %