“Хойд бүсэд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдааны “Шилдэг бүтээгдэхүүн”-үүд тодорлоо

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар зохион байгуулагдсан “Хойд бүсэд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдаа гурван өдөр амжилттай үргэлжилж, өнөөдөр хаалтын үйл ажиллагааны үеэр “Шилдэг бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчдийг тодруулан шагналаа.    
“Хойд бүсэд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдааны “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Булган аймгийн оролцогч М.Ганчимэгийн цагаан идээ, Сарангийн “Дүүрэн боргоцой” бренд, Ц.Мягмарсүрэнгийн гурилан бүтээгдэхүүн, Орхон аймгийн оролцогч Бумдарийн ширэн эдлэл, Тунгалагийн дээл урлал, Эрдэнэтуяагийн “Зэсүй” бренд, хоймор нутгийн оролцогч Өнөболдын модон эдлэл, Энхзулын “Шинэ амттан” бренд, Д.Ган дээл урлал шилдэг брендээр шалгарсан юм. 
Хойд бүс болох Хөвсгөл, Булган Орхон аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ёслолын дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтхүү болон Эрдэнэтийн иргэд оролцов. 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг бүсчилсэн хэлбэрээр анх удаа зохион байгууллаа. Нэрийн бүтээгдэхүүнээ тээвэрлээд холоос зорьж ирсэн үйлдвэрлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын 70 орчим хувь нь өдрийн борлуулалт дунджаар хоёр сая төгрөг гэж судалгаа бөглөсөн байна. Цаашид үзэсгэлэнд оролцогчдыг нэг флатформ нэгтгэн, орлогоо хэрхэн үр дүнтэй зарцуулах, банк, санхүүгийн байгууллагаас зээл авахдаа юуг анхаарах, төсөл хэрхэн бичих зэрэг сэдвээр сургалт явуулж, оюуны хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн онцлов. Тэрээр банкны зээлийн хүүгийн дарамт, хүрэлцээ, чирэгдэл зэрэг жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хууль эрх зүйн талаас нь гаргалгаа гаргаж, анхаарахаа илэрхийлсэн. Мөн Аж үйлдвэржилтийн байнгын хороонд танилцуулж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн дуу хоолойг хүргэхээ амлав.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %