Эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн сайн туршлагаа хуваалцаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ авах, хэрэгжилтэд үнэлгээ хийх системийг хөгжүүлж, эрсдэлийн удирдлагын шинэчлэлийг эхлүүлэх" арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын талаар баримтлах бодлогыг батлуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, ойлголт, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх бодлого, заавар, гарын авлагын төслийг боловсруулж, "Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын өнөөгийн байдал" судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
Дээрх баримт бичгүүдийн төслийг хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудын саналыг тусгах, судалгааны үр дүнг танилцуулах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэн талаарх олон улсын болон дотоодын сайн туршлагаас хуваалцах зорилгоор "Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь" хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулж байна.
Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаанд Монгол Улсын Сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Үндэсний аудитын газрын Эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Отгонбаяр, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Отгонбаяр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын Ерөнхий аудитор О.Баярмагнай нарын зочид болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, тус газрын удирдлагууд, мэргэжилтнүүд болон төрийн болон төрийн өмчийн оролцоотой, олон улсын, хувийн хэвшлийн, судалгааны 86 байгууллагын 160 орчим төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан томсгосон тойргоор олон мандаттай, бүсчилсэн шинэ системээр явсан, сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, түүнээс бүрдсэн шинэ хамтарсан засгийн хүрээнд Монгол Улсын шинээр байгуулагдсан Засгийн газар маань үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө Эдийн засгийн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний эрхэд суурилсан засаглалын бодлого гэсэн үндсэн бодлогын хүрээнд нийтдээ 16 чиглэлийн 120 хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа. Тухайлбал, эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортлогч улс болох, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлж, үүний үр дүнд хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар урагшлуулж, засаглалын үзүүлэлтийг дунджаар 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг 2 дахин багасгаж 14 хувьд хүргэх, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 долларт хүргэх зэрэг томоохон стратегийн зорилтуудыг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагуудын, мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хоорондын ажлын уялдаа холбоо, хууль ёсыг сахиулах, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хяналт, үнэлгээний үндэсний хороо, мөн 2022 онд батлагдсан “Засгийн газар дахь Хяналтын тухай хууль”-ийн дагуу байгуулагдсан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар маань эдгээр чиг үүргүүдийг хариуцаж ажиллаж байгаа юм. 
Аливаа байгууллагын урт хугацааны амжилттай ажиллах үндэс нь эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх, хариу арга хэмжээ авах, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж, хяналт сайжирч, засаглалын шинэ түвшинд гарна гэж үзэж байгаа. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс бусад төрийн байгууллагууддаа уриалж, энэ эрсдэлийн удирдлагын системийг төрийн тогтолцооны хүрээнд анх удаа ярьж, дэвшүүлж, санаачилж байгаад, түүнийг нь дэмжиж хамтарч оролцож байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол төрийн бодлого бүх шийдвэрүүд нотолгоо, судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэр шийдвэрүүд алдаа мадаггүй байхын тулд эрсдэлээ тодорхойлох, эрсдэлээс бусад бүх зүйлүүдийг төлөвлөлт, хяналт, хэрэгжилтийг нь цогц системээр, нэг цонхны бодлогоор хангах бодлого, зорилго бол хамгийн чухал. Төлөвлөлтөөс авхуулаад тайлагналд хүртэл бид нарт эрсдэлтэй зүйл, санамсаргүй зүйл аль болох бага байх ёстой. Цаашдаа бид нар энэ олон улсын үйл ажиллагаанд, ялангуяа энэ Азийн бүтээмжийн холбоотой хамтраад бид энэ төлөвлөлт, хяналт үнэлгээний шинэ системийг энэ газарт бүтээгээд ажиллаж байгаа, 2025 онд бас нэлээн ахиц гаргана гэж төлөвлөж байгаа. Нэг талаараа энэ төлөвлөлт, хяналт үнэлгээний шинэ системийг нэвтрүүлье. Нөгөө талаараа өнөөдөр яригдаж эхэлж байгаа энэ эрсдэлийн удирдлагын менежментийн шинэ тогтолцоог нэвтрүүлж чадсанаар Засгийн газрын бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт дараагийн шинэ шатанд гарна” гэдгийг онцолсон.
Тус хэлэлцүүлэгт “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн”, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоо”, “Эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байгаагаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн хамт олон Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцаж, “Эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавих юм.
Мөн энэ өдрийн хөтөлбөр үдээс хойш “Эрсдэлийн удирдлагыг төрийн байгууллагад хэрэгжүүлэх арга зам” панел хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %