Хөдөлмөрийн аваргуудаа алдаршуулж, хөлөг онгоцоор аялах азтанууд тодорлоо

Зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Сар шинийн баярын босгон дээр улирч буй жилийнхээ хөдөлмөрийн сайчууд, манлайлагчдаа “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөн алдаршуулж, зарим шилдэг ажилтны нэрийг “Хүндэт дэвтэр”-т бичин мөнхжүүлдэг уламжлалтай. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн ажил үйлс, амжилт бүтээлээрээ уурхайчин хамт олноо тэргүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлж, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажилласан нэр бүхий 33 ажилтныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан урамшуулж, хөрөг зургийг нь Хүндэт самбарт бүтэн жилийн турш байрлуулахаар боллоо. Мөн үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник, технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дарга Ц.Батболд, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, Засвар угсралтын цехийн дарга Х.Баяраа нарын нэрийг Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн “Хүндэт дэвтэр”-т бичин мөнхжүүлж, “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаав. 
“Хөдөлмөрийн аварга”-ууд, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн шилдгүүдийн шагналыг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах нар гардуулж баяр хүргэлээ. Луу жилийн хөдөлмөрийн алдартнуудыг тодруулах ёслолд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Д.Жигмэдцэрэн, Д.Бямбаа, Т.Нямжав, Б.Батбаяр, Ш.Даваахүү болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, алдартнуудын гэр бүл, уурхайчин хамт олны төлөөлөл оролцов.  
“Хүндэт дэвтэр”-т нэрээ үлдээж буй Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дарга Ц.Батболд нь “Техник, технологийн шинэчлэл, зэс, молибдены баяжмалыг чанарын шаардлагад нийцүүлэн шүүн хатааж, жил бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд хариуцсан хамт олноо чадварлагаар удирдан, зохион байгуулж ажилласан байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөл шинэчлэлийн төслүүдтэй уялдуулан зэсийн болон молибдены даралтат шүүлтүүрүүдийн шинэчлэлийн ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж ажиллажээ”. Харин Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа нь “Монгол Улсын үйлчилгээний салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээний CS 61-033:2020 стандартыг шинээр боловсруулан батлуулсан. Цехийг удирдлага зохион байгуулалтаар ханган, цехийн зорилго, зорилтуудыг амжилттай биелүүлэн хэрэгжүүлсэн төдийгүй 2022-2024 оны үйл ажиллагааны тайлан балансыг амжилттай хамгаалж, 90-95 хувийн үнэлгээ авчээ. Цехийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг ажилтнуудад ойлгуулан таниулж, ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, урам зориг өгч, идэвхжүүлэн, удирдлагын манлайллыг ханган ажилласан байна”. ЗУЦ-ийн дарга Х.Баяраа нь “Бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын цагийн алдагдлыг бууруулах чиглэлээр тогтмол хяналт тавьж, үндсэн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ 2024 онд үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд чиг үүргийн дагуу томоохон ажлуудыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна. Тэрбээр үйлдвэрлэлийн ажлуудыг гүйцэтгэх бригад баг бүрэлдэхүүний аюулгүй, шуурхай ажиллах боломж, үүрэг чиглэл, удирдлагын оновчтой шийдвэр гаргалтаар ханган ажилладаг шилдэг удирдагч юм”. 
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн шат дамжлагыг сайжруулж, шинэ техник, технологи нэвтрүүлэн, үйлдвэрийн санхүү, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулан ажилласан Хөдөлмөрийн 33 аварга тус бүрийг таван сая төгрөгөөр, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн эрхмүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулан шагналаа. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны “Ахмадад ээлтэй” бүтцийн нэгжээр Х.Олзбаатар даргатай Тээвэр, ложистикийн төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. 
Түүнчлэн, “Эрдэнэс Монгол” нэгдлээс ажил үйлсээрээ манлайлсан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олныг “Очир эрдэнийн цом”, өргөмжлөлөөр алдаршуулан, 100 сая төгрөгөөр шагнасан. Энэхүү 100 сая төгрөгийн шагналаас үйлдвэрийн нийт 6939 ажилтны дундаас 11 ажилтныг БНХАУ, БНСУ, Япон улс руу Усан онгоцны “Круйз аялал”-ын эрхээр урамшуулах “Азын сугалаа”-ны эздийг тодруулав. Азтанаар Засвар, механикийн заводын инженер Б.Энхбаяр, Ил уурхайн экскаваторын машинч Г.Билгүүнсайхан, Д.Нямдаваа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Н.Цэрмаа, Баяжуулах үйлдвэрийн гүүрэн кранч Т.Эрдэнэжаргал, “Эрдэнэт мeдикал” эмнэлгийн их эмч С.Энх-Амар, Авто тээврийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин А.Баттулга, Оёдлын цехийн ажилтан Н.Амаржаргал, ЗМЗ-ын ахлах машинч А.Энхбат, Авто тээврийн цехийн ажилтан Н.Марал-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн конвeйерийн машинч Н.Өлзийжаргал нар тодорч, усан онгоц хөлөглөн, гурван улсаар аялах эрхийн эзэд боллоо. 
Мөн Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудад “Круйз аялал”-ын эрхийн бичиг гардуулан, хүндэтгэл үзүүлэв. Аварга, алдартнуудаа тодруулахаар хуран цугласан Эрдэнэт үйлдвэрийн хамт олон “Уурхайчин би” сүлд дуугаа хамтран дуулснаар Луу жилийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг алдаршуулах ёслол утга төгөлдөр дүүрэн өндөрлөлөө.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %