Эрдэнэт үйлдвэрийн гадна, дотоод тохижилт үйлчилгээ, цэвэр цэмцгэр, ая тухтай байдлыг ханган ажилладаг Аж ахуй үйлчилгээний цехийн модон луу жилийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо. Шагнал гардуулах үйл ажиллагааг тус цехийн дарга Б.Туяа нээж, улиран одож буй модон луу жилд Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон амжилт дүүрэн байсныг тэмдэглэж, хөдөлмөрийн аваргууд болон нийт хамт олондоо баяр хүргэн, талархал илэрхийлэв. Оны ажлаараа хамт олноо манлайлан ажиллаж, хариуцсан ажил үүрэгтээ өндөр амжилт гаргасан Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж хариуцсан ажилтан Г.Батчимэг, Үйлчилгээний ажилтан Ж.Буянхишиг, Үйлчилгээний ажилтан Б.Тэгштуяа, Тоног төхөөрөмжийн засварчин Г.Болдбаатар, Захиргааны эдийн засагч Н.Баяр-Отгон нар модон луу жилийн тус цехийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч, аваргын цом өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.
Өнгөрсөн 2024 онд Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон үйл ажиллагааны зардлаа 1.5 тэрбум төгрөгөөр бууруулж, цэвэрлэгээ үйлчилгээний чанарын стандартыг амжилттай нэвтрүүлж ажилласан амжилтаар үйлдвэрийн тайлангийн хурлаас өндөр үнэлүүлж, жилийн ажилдаа “хангалттай сайн” дүн авсан юм.
Аж ахуй, үйлчилгээний цехийнхэн аваргуудаа тодруулж, шагналаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















