Уурхайчид Хөдөлмөрийн аваргууддаа хүндэтгэл үзүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон XYII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан 2024 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараараа журмын нөхдөө манлайлсан ажилтнуудаа “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөх ёслол Ерөнхий захиргааны I байрны Хурлын зааланд боллоо. 
Модон луу жилийн “Хөдөлмөрийн аварга” уурхайчнаар Тоног төхөөрөмжийн засварчин Д.Нямцэрэн, Б.Мөнх-Эрдэнэ, Ахлах мастер-уурхайн диспетчер Б.Атарсайхан, Экскаваторын машинч Л.Буманбаатар, Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Б.Мөнхжин нарыг тодруулан алдаршуулж, 1.7 сая төгрөгийн шагнал хүртээсэн юм. Мөн Тэргүүлэх механик Белянкин Виталий Петрович, Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн ахмад ажилтан Нямжавын Эрдэнэбаатар нарыг “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнасныг гардууллаа. 
Хөдөлмөрийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын эхэнд Ил уурхайн дарга Д.Нямдорж “Өнгөрсөн онд уурхайчид бид уулын цул олборлолтын төлөвлөгөөг 99.4 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.3 хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа. Мөн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийн механик ажиллагааг бүрэн автоматжуулж, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулсан. Үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Liebherr R9350 маркийн хоёр экскаватор, СБШ-250МНА маркийн өрмийн нэг машин ажилд гаргасан нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд эерэг нөлөө үзүүллээ” хэмээн онцлов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %