“Үндэсний давхар даатгал” ХК-ийн төлөөлөл мэдээлэл хийв

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд “Үндэсний давхар даатгал” ХК-ийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч-хэлтсийн дарга Т.Очирхүү, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Мөнхболд, Нийгмийн харилцааны хэлтсийн Хамтын ажиллагаа, төслийн албаны дарга Д.Эрдэнэбат, Ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Б.Батболд, Зах зээлийн судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж болон “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэгч захирал Б.Жавхлант, Дотоод аудитор Д.Дуулал, Ерөнхий андеррайтор Д.Мөнхбилэг, Чанарын менежментийн ажилтан Н.Энхзаяа нар оролцлоо. 
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэгч захирал Б.Жавхлант хийсэн мэдээлэлдээ, “Манай компани анх 2014 онд малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан. Улмаар Гамшгийн эрсдэлийн даатгалын тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх Төрийн өмчит хувьцаат компани болон өргөжсөн. 2019 оноос “Үндэсний давхар даатгал” ХК болж, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөлтэй даатгалын компаниудтай хамтран, ердийн давхар даатгалын үйл ажиллагаа явуулж ирлээ. Давхар даатгалын зах зээл дээр хэрэгжиж байгаа хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдсан гол зорилтууд “Үндэсний давхар даатгал” компанитай шууд холбоотой хэрэгждэг. Тухайлбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт зааснаар үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгон бэхжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгийн стандартын тогтолцоог бий болгох гэсэн томоохон хөгжлийн зорилтуудыг тавьсан байдаг. Үүнийг хэрэгжүүлэх Төрийн өмчийн цорын ганц давхар даатгалын компани бол манайх. Манай бүтээгдэхүүний нэг гол зүйл нь малын индексжүүлсэн даатгал байдаг. Өнгөрсөн жил зудын эрсдэлээс хохирсон 22 мянган малчин өрхөд 16,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо. 

Эрдэнэт үйлдвэрийн тухайд 2021 оноос хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Тус үйлдвэр манай улсын төсвийн орлогын зонхилох хувийг бүрдүүлж ирсэн. Манай улсын стратегийн онц ач холбогдол бүхий үйлдвэрийн газар. Монгол Улсын хөгжлийн түүчээ аж ахуйн нэгж. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлгүй, тогтвортой байх асуудал бол Монгол Улсын нэн тэргүүнд тавих зорилго байх учиртай. Иймээс “Үндэсний давхар даатгал” ХК давхар даатгалын чиглэлээр эрсдэлийг хуваарилахаас гадна Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны тогтвортой байдал, эрсдэлгүй байхад нь мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Энэ нь Төрийн өмчийн байгууллага, компани хоорондын хамтын ажиллагаа гэхээс илүүтэй, Монгол Улсын Засгийн газар төсвийн орлогын тогтвортой байдалд томоохон хувь нэмэр оруулах хамтын ажиллагааны гэрээ гэж үнэлж дүгнэдэг. 
Монгол Улсын хөгжлийн баримт бичигт, үндэсний давхар даатгалыг бий болгож, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Энэ бодлогын баримт бичигт тавигдсан зорилтуудын хүрээнд Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Дотоодын даатгалын компани заавал давхар даатгалд даатгуулах үүргийн талаар уг хуулийн төсөлд тусгагдсан. Нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй даатгалын компаниудын заавал биелүүлэх багц дүрэм журмыг батлан хэрэгжүүлж мөрдүүлдэг. Уг багц журмын давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлагад тусгаснаар дотоодын давхар даатгалын компани тэргүүн ээлжид давхар даатгуулах үүрэгтэй гэж заасан. Энэ нь нэг талаас дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжсэн асуудал юм. Нөгөө талаас асар их хэмжээний эрсдэлийг хуваарилах тогтолцоог илүү боловсронгуй болгох, ялангуяа үндэсний давхар даатгалыг бэхжүүлэхтэй холбоотой хөгжлийн баримт бичигт тавигдсан зорилтуудыг ханган хэрэгжүүлэх нэг том алхам болж байна” гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %