Баяжуулах үйлдвэр XYII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд идэвх санаачилга гарган, хамт олноо манлайлан ажиллаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан ажилтнуудаа “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөх ёслол Соёл, урлагийн цогцолборын их танхимд өчигдөр боллоо.
Луу жилийн Хөдөлмөрийн аварга баяжуулагчаар ХАБЭА-н инженер Ч.Энхбат, Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаанчин М.Эрдэнэчулуун, бутлах тээрмийн машинч И.Ганбат, конвейерийн машинч Б.Мөнхзул, Нунтаглан баяжуулах хэсгийн хяналтын оператор Е.Гаукартас, насосны машинч С.Төмөртогоо, мастер Б.Батзаяа, Хаягдлын аж ахуйн хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Түмэндэлгэр, Өөрөө нунтаглах хэсгийн бутлах тээрмийн машинч Г.Нямаа, гүүрэн кранчин П.Янживсүрэн, Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин Л.Отгонбаяр, ачигч Д.Эрдэнэпүрэв, Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин И.Ганбат, тоног төхөөрөмжийн засварчин Н.Отгондорж, Н.Ганбилэг, Урвалжийн хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Тэгш-Оргил, хэсгийн дарга П.Мөнхбаатар, Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Э.Галданжамц, Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн дарга Л.Ууган-Эрдэнэ, Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсгийн Тэргүүлэх инженер А.Эрдэнэ-Очир нар тодорч, нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Мөн “Хүндэт самбар”-т зургийг нь байршуулан алдаршуулахаар боллоо.
Дэлхийн стандартад нийцсэн зэсийн болон молибдены баяжмал үйлдвэрлэх гол зорилготой ажилладаг баяжуулагчид өнгөрсөн жил 46 жилийн түүхэнд хамгийн өндөр буюу 38.02 сая тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөнөөс 20 мянган тонноор илүү байна. Харин молибдены металл авалтыг 48.00 хувиар төлөвлөж, гүйцэтгэлээр 50.51 хувь, зэсийн металл авалтыг 86.80 хувиар төлөвлөж, 87.74 хувийн гүйцэтгэлд хүргэн ажиллажээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнөөс илүү 2,177.96 тонн зэсийг зэсийн баяжмалд, 221.946 тонн молибденыг молибдены баяжмалд үйлдвэрлэсэн юм.
“Хөдөлмөрийн аварга” баяжуулагчид тодорлоо
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















