Баяжуулах үйлдвэр 2025 онд “Мэдлэг, чадвар, зөв дадал-Амжилтын үндэс” уриан дор олон нийтийн үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан тус цехийн Хаягдлын аж ахуйн хэсгийн нэрэмжит Шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо.
Уг тэмцээнд 12 хэсгийн 9 багийн 70 гаруй ажилтан цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Э.Болдбаатар ахлагчтай Хаягдлын аж ахуйн баг эзлэв. Удаах байруудад Д.Бат-Эрдэнэ ахлагчтай Нунтаглан баяжуулах хэсэг, Б.Мягмардорж ахлагчтай Өөрөө нунтаглах хэсгийн баг тамирчид шалгарлаа. Мөн цуваа харвааны төрөлд Хаягдлын аж ахуйн ажилтан Ж.Шаравдорж түрүүлж, дэд, гутгаар байрыг тус хэсгийн ажилтан Э.Болдбаатар, Б.Батбаатар нар эзлэв. Харин Өөрөө нунтаглах хэсгийн ажилтан Э.Цэвээн-Очир үзэгчдийн дундах тэмцээний тэргүүн байрны эзнээр тодорлоо.
























