Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд, ХАБЭА-н хэлтэс төлөвлөсөн 133 ажлаа хэрэгжүүлснээ танилцууллаа. Хамгаалах хувцас, хэрэгсэл хуваарийн дагуу түгээгдэж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт Баяжуулах үйлдвэрт хамгаалах хувцас, хэрэгслийн зорилтот хяналт шалгалт хийгдсэн байна. Мөн сөрөг хүчин зүйлсийн 18 хэмжилт хийснээс Засвар, механикийн заводод зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт гарсан тул албан шаардлага хүргүүлжээ. Түүнээс гадна “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр 228, ажлын байран дээр 236 ажилтан, гаднын байгууллагын 39, нийт 500 гаруй хүн ХАБЭА-н сургалтад хамрагдсан байна. 
Хоёрдугаар сар гарсаар уулын цул гаргалт +7000 м3, хөрс хуулалт +47000 м3, хүдэр дэх зэсийн агуулга 0,378, молибдены агуулга 0.014, технологийн балансаар зэсийн металл авалт 88.11, молибдены металл авалт 54.82 хувийн гүйцэтгэлтэй байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. Энэ хугацаанд 22.36 хувийн агуулгатай 5409 тонн цэвэр зэс агуулсан 24193 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Харин молибдены баяжмал 92 контейнер гаргасан байна. Зэсийн баяжмал 426 вагон ачсан нь төлөвлөгөөнөөс 12 вагоноор илүү явна. Харин молибдены баяжмал 16 партыг ачжээ. 
Энэ долоо хоногт уулын цул гаргалт 668.1 мянган м3, хөрс хуулалт 376 мянган м3, хүдэр өгөлт 780 мянган тонн, хүдэр боловсруулалт 776 мянган тонн, чанарын үзүүлэлт төлөвлөгөөний дагуу явагдахаар төлөвлөгөөнд тусгасан байна.
Баяжуулах үйлдвэрт шинэ урвалжийн үйлдвэрлэлийн туршилт 2-р сарын 15-наас эхэлжээ. ХАБЭА-н орчин нөхцөлийг сайжруулах, чанарын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, дарагч урвалжийн зарцуулалтыг бууруулах, технологийн процессыг хялбаршуулах, цаашлаад тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах, өртөг зардлыг бууруулах үндсэн чиглэлийг барьж туршилтын ажил хийж байгааг М.Отгон дарга танилцуулаа. Энэхүү туршилтын ажилд Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Геологийн төв лаборатори, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо зэрэг гадаад, дотоодын байгууллага оролцож, хөндлөнгийн хараат бус дүгнэлт гаргах юм. Туршилтын эхний үр дүн эерэг гарч байна. Эцсийн үр дүн сайн гарвал технологийн шинэчлэл хийх боломжтой гэж урьдчилан танилцуулав. 
Геологи, хайгуулын экспедици өрмийн засвар үйлчилгээний ажлаа дууссан. Техникийн даалгавар бэлэн болбол энэ долоо хоногт өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхийг мэдэгдсэн. Харин Барилга, байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтэс 2026 оны урсгал засвар болон хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг нэгтгэснийг мэдээлэв. Хөрөнгө оруулалтаар бүтцийн 30 нэгжид 181, урсгал засвараар 199 ажил хийхээр тусгасныг нягтлахаар ажиллаж байна. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Луу жилийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг алдаршуулах ёслол 02-р сарын 21-ний өдөр Соёл, урлагийн цогцолборт болно. Энэ үеэр, “Эрдэнэс Монгол” нэгдлээс Эрдэнэт үйлдвэрийг шагнасан 100 сая төгрөгийг Ерөнхий захирал Шинэ жилийн баяраар амласнаа хэрэгжүүлж, гадаад аялах азтануудыг тодруулах юм. 
Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөснийг мэдээллээ. Өмнөх жилүүдийг бодвол комиссын бүх гишүүн ижил түвшинд үнэлгээ өгсөн нь онцлог байсныг дурдаад, шалгуур үзүүлэлт нарийн, үнэлгээ бодитой гарсныг онцоллоо. Өнгөрсөн онд амжилттай ажилласан уурхайчин хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %