Цахилгаан цех 2024 онд ХЭМАБ-н дүрэм, журмыг мөрдлөг болгон үйлдвэрлэлийн осолгүй, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлгүй ажиллажээ. Тус цехийнхэн Эрдэнэт үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах эрхэм зорилгоо амжилттай биелүүлсэн байна. Цахилгаан тоног төхөөрөмжийн урьдчилсан төлөвлөгөөт засварын ажлыг 101.3 хувь, цахилгаан хөдөлгүүр засварын төлөвлөгөөг 188.5 хувиар давуулан биелүүлжээ.
Тайлант хугацаанд цехийн зардлыг 687,693 мянган төгрөгөөр хэмнэж, 1 хүн/цагийн өртгийг төлөвлөгөөнөөс 3,838 төгрөгөөр бууруулан ажилласан байна. Цахилгаан цехийн 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааг сайшаан, агуулахын үлдэгдлээ бууруулж ажилласныг цохон тэмдэглэж, тайлангийн комисс хамгийн өндөр буюу 94,26 хувийн үзүүлэлттэй үнэллээ.
Цахилгаан цех 94,26 хувийн үзүүлэлттэй үнэлэгдлээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















