Өнгөрсөн онд Засвар, угсралтын цех үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд 16 тэрбум 288 сая төгрөгийн засвар, үйлчилгээний ажил хийж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 101 хувиар биелүүлжээ. Нийт 21 бүтцийн нэгжид 240,436 хүн/цаг ажиллан, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, өргөтгөл, шинэчлэл, угсралт тохируулгын ажил хийсний 49 хувь нь урсгал засвар, 28 хувь нь тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажил байв.
ЗУЦ-ийн цехийн дарга Х.Баяраа: “Тайлант хугацаанд 922 сая 891 мянган төгрөгийн бараа материал татан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 771 сая 008 мянган төгрөгийн материал ашигласан. Бүтээмж чанарын 9 дугуйлан 10 төсөл, 9 жижиг сайжруулалтын ажил хийлээ. Бэлтгэл ажилд зарцуулах хугацааг 192 хүн цагаар, хөдөлмөр зарцуулалтыг 1032 хүн цагаар, хүлээлтийн алдагдлыг 60 цагаар буурууллаа. Манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлсний зэрэгцээ зардлыг 564 сая төгрөгөөр хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж нэг хувиар нэмэгдлээ” гэж тайлангийн хурлын үеэр танилцуулав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх дүгнэж хэлэхдээ: “Засвар, угсралтын цехийн хүрч ажилладаггүй бүтцийн нэгж байхгүй. Манай үйлдвэрийн онцлог цехийн нэг. Үйлдвэрийн хэмжээнд шинэчлэгдэж байгаа тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын бүх ажлыг хийдэг. Өөрөө нунтаглах хэсгийн усны шугамуудын ажлыг гүйцэтгэлээ. 2, 5-р секцийн ажлыг хийлээ. Гуравдугаар секцийг ашиглалтад оруулснаар 41 машин ажиллуулдаг байсныг 11 машин ажиллуулдаг болголоо. Одоо хоёрдугаар секцийг буулгаад, угсрах ажлыг хийж байна. Үүний үр дүнд цахилгаан эрчим хүчний хэмнэлт гарч байгаа. Технологийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирч байна. Биднээс үл хамаарах өсөн нэмэгдэж буй зардлыг бууруулахад танай цехийн хүн бүрийн идэвх оролцоо, нарийн тохиргоо хийж чаддаг мэргэжлийн ур чадвар, ажлын өндөр хариуцлага, бүтээлч байдал том хувь нэмэр оруулж байна. Танай хамт олны хийсэн ажлын чанар, үр дүнгээр үйлдвэрлэлийн үзүүлэлт маш сайн явж байна. Хөвүүлэн баяжуулах машин дээр нэг милиметр алдахад л асуудал үүсдэг. Ямар ч мм-ын алдаа гаргахгүйгээр монтаж, угсралт, суурилуулалтын ажлыг хийж байгаа мэргэшсэн баг хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Дараа нь тайлангийн хурлын комисс Засвар, угсралтын цехийн жилийн ажлын гүйцэтгэлийг сайшаан 94,01 хувийн үзүүлэлтээр үнэлж дүгнэв.
Засвар, угсралтын цехийн жилийн ажлын гүйцэтгэлийг сайшаав
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















