Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн технологийн тоног төхөөрөмжийн шаардлагатай эд анги, сэлбэг хэрэгсэл, резинэн эдлэл, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх болон элэгдсэн эд ангийг сэргээн засварлан нийлүүлдэг Засвар, механикийн завод 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааныхаа тайланг “Хангалттай сайн” буюу 92,71 хувийн үзүүлэлттэй хамгааллаа.
Цехийн удирдлага, тус заводын өнгөрсөн жилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орлого, зарлага, бараа материалын элэгдэл хорогдлын талаар хийсэн мэдээлэлдээ нийт 131 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5,3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласныг онцлов.
Түүнчлэн, цутгамал бүтээгдэхүүн 4487, механик боловсруулалттай эд анги 2686, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмж 713, резинэн эдлэл 167 тус тус үйлдвэрлэжээ. Мөн заводын нийгмийн тусламж, дэмжлэгийн ажлын хэсэг 25 удаа хуралдаж 382 ажилтны өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Засвар, механикийн завод 5,3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















