Баяжуулагчид үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажлаараа онцгой ялгарав

Эрдэнэтийн-Овоо ордын зэс, молибдены хүдрийг боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн зэсийн болон молибдены баяжмал үйлдвэрлэх гол зорилготой ажилладаг баяжуулагчид 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус хамт олон үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлын амжилтаараа онцгой ялгарч байсан юм. 
Тайлант хугацаанд 46 жилийн түүхэнд хамгийн өндөр буюу 38.02 сая тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөнөөс 20 мянган тонноор илүү байна. Харин молибдены металл авалтыг 48.00 хувиар төлөвлөж, гүйцэтгэлээр 50.51 хувь, зэсийн металл авалтыг 86.80 хувиар төлөвлөж, 87.74 хувийн гүйцэтгэлд хүргэн ажиллажээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнөөс илүү 2,177.96 тонн зэсийг зэсийн баяжмалд, 221.946 тонн молибденыг молибдены баяжмалд үйлдвэрлэсэн байна. 
Баяжуулах үйлдвэр 2024 онд 393.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр 286.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Тухайлбал, Хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл, Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж байгаа бол Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамыг хоёр сая тн/жилээр нэмэгдүүлж, Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах суурилагдсан хүчин чадлыг 40 сая тоннд хүргэсэн. Мөн хөвүүлэн баяжуулах 3-р секцийг бүрэн шинэчилж, байнгын ашиглалтад хүлээн авсныг тайлангийн хурлын комисс сайшаан, “хангалттай сайн” үнэллээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %