“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүн, үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Ил уурхайгаас эхэллээ. Хурлын эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх шинэ журмын дагуу тайлангийн хурлын дэгийг нэг хоногийн өмнө Комиссын гишүүд хэлэлцэж баталсанаа танилцуулав. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд тайлан илтгэлээ 10 минутад багтаан танилцуулах дэгийн дагуу Ил уурхайн Ерөнхий инженер Л.Баярбат мэдээллээ хүргэлээ.
Ил уурхайн хамт олонд өмнөх тайлангийн хурлаас 16 даалгавар өгөгдсөн нь 99.1-ийн биелэлтэй байна. Уурхайчид өнгөрсөн онд уулын цул олборлолтыг 31.3 сая м3-д хүргэж, өртөг зардлаа бууруулан ажиллажээ. Тухайлбал, уулын цул олборлолтын төлөвлөгөөг 99.4 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.3 хувиар тус тус биелүүлж, 1м3 уулын цулын төлөвлөгөөт өртгийг 2,215 төгрөгөөр бууруулан амжилттай ажилласан байна. Харин хүдэр олборлолтын төлөвлөгөөг 138.0 мян.тн-оор давуулан биелүүлж, нэг тонн хүдрийн төлөвлөгөөт өртгийг 1,817 төгрөгөөр бууруулжээ. Түүнээс гадна үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нийт зардлыг 72.7 тэрбум төгрөгөөр бууруулан ажилласнаа танилцуулав.
Мөн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулж, үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Liebherr R9350 маркийн хоёр экскаватор, СБШ-250МНА маркийн өрмийн нэг машин ажилд гаргасан нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд эерэг нөлөө үзүүлжээ. Эдгээр амжилт, үр дүнгээрээ Ил уурхай 91.89 хувьтай “хангалттай сайн” үнэлэгдлээ.
Өнөөдөр үдээс өмнө Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан бол үдээс хойш Геологи, хайгуулын экпедици, Чанар хяналтын хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Тээвэр ложистикийн төв, Судалгаа шинжилгээний хүрээлэн өнгөрсөн онд хэрхэн ажилласнаа тайлагнана.
Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны тайлангийн хурал Ил уурхайгаас эхэллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















