Ирээдүйн удирдах ажилтнууд манлайлал, авьяас чадвараа ахиулснаа баталгаажууллаа

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн тайлангийн үйл ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын Их танхимд өнөөдөр боллоо. Ахисан түвшинд гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөрийн тайлангийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга, “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, Хүний нөөц, хөгжлийн зөвлөлийн зохицуулагч Ч.Сүнжидмаа, Чанар, бүтээмжийн менежер Д.Ядамжав, УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Хойд бүсийн хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн дарга Ү.Амарбат тэргүүтэй хүндэт зочид болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Үйлдвэрийн газрын дээд шатны удирдлагууд, бүтцийн нэгжийн дарга нар уурхайчин хамт олны төлөөлөл оролцсон юм. 
2022 онд ахисан түвшинд хэрэгжиж эхэлсэн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т анх, манлайлагч 100 залуу хамрагдсан бол 2023 онд 82, 2024 онд 64 ажилтан идэвх оролцоо, өөрийн хөгжлөөрөө шалгарч үлдсэн байна. Тэд хөтөлбөрийн хугацаанд олон төрлийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж, Хөтөлбөр хэрэгжүүлэгч Дэд ажлын хэсгээс төлөвлөн даалгасан нөлөөллийн ажил, удирдахуйн ухааны хэлэлцүүлэг, төслийн менежментийн уралдаан зэрэгт багийн зохион байгуулалтаар оролцож, манлайлал, авьяас чадвараа хэрхэн хөгжүүлснээ тайлангийн эхлэлээс төгсгөл хүртлээ мэдрүүлэв. Тэд 37 удаагийн сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж, 15 удаа оношилгоо, үнэлгээ, дүгнэлт хийлгэж, 18 уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтийг хамарсан нөлөөллийн 16 ажил санаачлан хэрэгжүүлэн, үйлдвэрт үр ашгаа өгсөн найман төсөл хэрэгжүүлжээ. Энэ үеэр уг хөтөлбөрийн үйл ажиллагааг харуулсан Гэрэл зургийн болон цахим үзэсгэлэн Соёл, урлагийн цогцолборын 2 давхрын фоей-д дэлгэгдсэн байлаа.
Тайлангийн үйл ажиллагааны төгсгөлд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хөтөлбөрийн үр дүнг хэлэхдээ, "47 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэр дахин 55 жил ажиллах эрдэс баялгийн нөөцөө баталгаажуулсан. Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрөөр маш чадварлаг хүний нөөцөө бэлдлээ. Ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийн бүх шатны удирдлагын багт өнөөдрийн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогчид ажиллах нь тодорхой. Цаашид ч хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн хүрээнд чадварлаг ажилтнуудаа үргэлжлүүлэн бэлтгэх болно" хэмээн онцлоод, манлайлал, авьяас, чадвараа ахисан түвшинд гаргасан залууст баяр хүргэж, амжилт хүслээ. 
“Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-өөр өөрийгөө хөгжүүлж, таниулж, шалгарч үлдсэн 64 залууд "Батламж" гардуулснаар тайлангийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна
А.УУГАНЖАРГАЛ: Анх удаа Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval” системийг нэвтрүүлж байна
Д.ДАШДОРЖ: Зах зээлийн нөхцөл, судалгаанд тулгуурлан үнийг тогтоодог
Д.ДОРЖЦЭВЭЭН: Лусын тамга арилгах номыг уншихдаа бусад зан үйлийг дэлгэрэнгүй тайлбарлана
Э.ОЮУНБОЛД: Хүдэр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинэчлэх төслийн явцад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна
Б.БАЯНБАТ: Эрдэнэт хотын төв шугамын найдвартай ажиллагаа сайжирсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %