Ажилчид цаг бүртгэлийн TIMEMASTER систем ашиглаж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй уурхайчдын 4000 орчим нь ажлын үнэмлэхээр цагаа бүртгүүлэх автомат төхөөрөмжгүй газар ажилладаг. Бүтцийн зарим нэгжүүдэд хурууны хээ, царай таних зэрэг хүний биометрик мэдээлэл ашиглан ажлын цагийн бүртгэл явуулдаг байсан боловч энэ нь УИХ-аар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулиар хориглогдсон тул цаашид өөр хэлбэрээр цагийн бүртгэл явуулах хэрэгцээ шаардлага үүссэн юм. Хүний нөөц, захиргааны хэлтсээс Мэдээллийн технологийн хэлтэст хүсэлт тавьсаны дагуу тус цехийн инженерүүд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүдтэй хамтран “Timemaster” системийг дотоод нөөц бололцоогоороо хөгжүүлж, үйлдвэрт нэвтрүүлээд байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн цагийн бүртгэлийн турникет төхөөрөмжгүй, Ерөнхий захиргааны III байр, Баяжуулах үйлдвэрийн  Шүүн хатаах хэсэг, Өөрөө нунтаглах хэсэг, Хаягдлын аж ахуй, Ус хангамжийн цех, Цахилгааны цех, Автотээврийн цехийн Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсэг, Төрөл бүрийн авто машины засварын газар, “Ногоон хөгжил” төслийн нэгж, Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор, Барилга засварын цех, Тээвэр, ложистикийн төв, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн химийн төв лаборатори, "эрдэнэт” сувиллын цогцолбор, Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр зэрэг 32 нэгжийн ажилчид хэрэглэгчээр оржээ. 
Ажилчид “Timemaster” гэсэн нэртэй утасгүй сүлжээнд нэвтрэн Digital EMC цахим аппликейшн ашиглан өөрийн цагийг бүртгүүлэх бөгөөд бусдын гар утсыг ашиглан өөрийн эрхээр нэвтэрч цагаа бүртгүүлэх боломжгүй юм.
Мэдээллийн технологийн хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд хамтран цагийн бүртгэлийн энэхүү цахим системийг өөрсдийн хүчээр хөгжүүлж, нэвтрүүлснээр үйлдвэрт 330 орчим сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %