Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

Баяжуулах үйлдвэрийн тайлангийн хурал өчигдөр болж, 14 хэсгийн 800 гаруй ажилтан оролцлоо. Энэ үеэр цехийн удирдлагууд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуй, Хүний нөөц, Төлөвлөлт шинжилгээний товчооны мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өгч, ажилчдын сонирхсон асуултад хариуллаа. Түүнчлэн ажилтнуудын санал хүсэлт, шүүмжлэлийг сонсож, цахимаар санал асуулга авчээ. Өнгөрсөн онд нийт 13 багц, 17 төрлийн төлөвлөгөөт ажлыг 96 хувийн гүйцэтгэлтэй хийсэн байна. Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчоон дарга Т.Тунгалагтамиртай уулзахад: “Манай хамт олон үйл ажиллагааныхаа мэдээллийг жил бүр ажилтнууддаа хүргэдэг. Тухайн жилд ажилтнуудаас гаргасан санал хүсэлтийн дагуу ажлын төлөвлөгөө гаргаж ажилладаг. Бид ажилтан бүрт хүрч ажиллах зорилго тавьж байгаа. Жил бүрийн тайлангийн хурал өөр өөрийн онцлогтой. Өнгөрсөн жил хэсэг тус бүр дээр нь очиж хурлаа хийсэн. Энэ онд ерөнхий захиргааны нэгдүгээр байрны зургаан давхарт болон цехийнхээ мэдээлэл хөгжлийн танхимд хуваарийн дагуу хурлын үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн зарим нэг алслагдмал хэсэг дээрээ очиж ажилласан. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн нийт ажилтнуудын 60 гаруй хувь нь 10 орчим жил ажиллаж буй 40 хүртэлх насны залуус байгаа. Ажлын дадлага туршлага харьцангуй багатай ажилчид гэсэн үг. Тэгэхээр ажилчдын дунд явуулсан судалгаа, санал асуулгын үр дүнгээс хамаарч тухайн онд хэрэгжүүлэх уриаг дэвшүүлдэг. Үүнтэй уялдуулан”Мэдлэг чадвар зөв дадал амжилтын үндэс” уриан дор ажиллана. Иймээс залуу ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нөгөө талаар олон жил ажилласан хүмүүс ажлын дадлага туршлагаа өвлүүлэхэд нь анхаарал тавина. Өнгөрсөн онд манай цехийн тухайд сахилгын зөрчил буурсан ч ХАБЭА-н зөрчил өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнийг судлахаар ажил, амьдралын буруу арга барилаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл ажлын буруу дадал хэвшил, ХАБ-ын зориулалттай хувцас, хэрэгслээ зөв зохистай ашиглаагүйгээс үүдэлтэй зөрчил дутагдал гарсан байх жишээтэй. Ийм хүчин зүйлээс шалтгаалан залуу ажилчдыг зөв дадал хэвшилд сургах нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргах эрсдэлээс урьдчилан сэргийлснээр амжилтад хүрнэ” гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %