Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар ангийн ахлах мэргэжилтэн, ахмад Ц.Нарандалай Улсын аварга шалгаруулах "Шүүтбокс"-ын дөрөв дэх удаагийн тэмцээнээс хос алтан медаль хүртэж, хар бүсний болзол хангажээ. Мөн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Сүхбат хос хүрэл медаль хүртсэн амжилт тус тус үзүүллээ.
Улсын аварга шалгаруулах "Шүүтбокс"-ын тэмцээн энэ сарын эхээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан бөгөөд энэхүү тулаанд 35 байгууллагын 490 гаруй тамирчин оролцсон байна.
Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, ард иргэдийнхээ амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ спортын амжилтаа ахиулж яваа алба хаагчдадаа уурхайчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт ерөөе.
Дотоодын цэргийн алба хаагчид хос медаль хүртлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0