Уламжлалт аргаас дэвшилтэт технологи руу зорьсон төслийн багийнхан

Токарийн суурь машины тасралтгүй түчигнэх Механик цехийн үйлдвэрлэлийн байр цаанаа л нэг танил дотно. Тос масло, төмрийн зоргодос үнэртсэн энд ажил хөдөлмөр л ундардаг гэлтэй. Хаа нэг яаруухан алхаж явах нэгнийг эс тооцвол үйлдвэрлэл зогсолтгүй үргэлжилдэг болохоор тэр буй за. 
Засвар, механикийн заводын Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийн дарга А.Ууганбаярын санаачилгаар тус хэсгийн инженерүүд баг болон, үр бүтээлтэй нэгэн төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн нэр нь “ГЦ-1400 маркийн ангилагчийн хийцийг өөрчлөн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь”. Механик цехийн дарга Д.Галбямба өөрөө удирдсан эл төсөл Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зарласан уралдааны ногоон бүтээмжийг дээшлүүлэх шилдэг төслөөр шалгарсан юм. Байгаль орчинд үзүүлэх хор нөлөө ихтэй, олон давхар дамжлага бүхий хүнд ажиллагаатай, хөдөлмөр зарцуулалт, цаг их шаарддаг хуучин технологийг халж, шинэ дэвшилтэт шийдэл олж, түүнийгээ амжилттай туршин, зорилгоо биелүүлж чадсан нь хамгийн шилдэг үнэлгээг тэдэнд авчирчээ. ГЦ-1400 буюу гидроциклон нь Баяжуулах үйлдвэрт буталж буй том, жижиг янз бүрийн хэмжээтэй хүдрийн бүхэллэгийг жингээр нь ангилах зориулалт бүхий төхөөрөмж юм. Үүнийг алт, нүүрс, хүдрийн баяжмалын үйлдвэрлэлд түгээмэл ашигладаг аж. 
Уламжлалт аргаар бол үйлдвэрлэлд ашиглагдаад, элэгдсэн гидроциклоны металл каркаснаас резинийг салгаж авахын тулд заавал шатаадаг байв. Энэ үеэр маш их хэмжээний утаа гарч, агаар бохирдуулдаг. Байгаль орчинд үзүүлдэг ийм сөрөг нөлөөллийг бууруулах талаар тодорхой арга шийдэл олж, ажиллах шаардлага Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс тус хэсгийнхэнд олонтоо ирүүлдэг байв. Дээр нь уур болон цавууны хэрэглээ өндөр, олон төрлийн багаж хэрэгсэл ашигладаг зэрэг сул талуудтай. Энэ бүхнийг шийдэх хамгийн оновчтой арга бол ГЦ-1400 ангилагчийн хийцэд өөрчлөлт оруулах буюу эд ангиудыг дундуур нь хуваан жижгэрүүлж хэв ашиглан халуун прессээр үйлдвэрлэн, угсрах технологи юм байна гэдгийг төслийн багийнхан удаа дараагийн давтан туршилт судалгааны дүнд дэвшүүлсэн юм. Ингэж үйлдвэрлэснээр түүхий резин, цавуу, уурын хэрэглээг бууруулан, хөдөлмөр зарцуулалтыг багасгах төдийгүй тусгай зориулалтын шатаах зуухыг хэрэглээнээс хасаж, байгаль орчинд ялгаруулдаг хорт утааг бууруулах зэрэг олон давуу талыг бүрдүүлжээ. 
“Одоо бол шатаах процесс хийгдэхгүй болсон учраас агаар бохирдуулах сөрөг нөлөөллийг тэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, бид ногоон бүтээгдэхүүн хийж эхэлсэн гэсэн үг. Үүнийг дагаад эдийн засгийн үр ашгууд ч нэмэгдсэн. Өмнө нь хуучин төмөр хийцээс элэгдсэн резинэн эд ангийг нь салгахын тулд гидроциклоныг 3-4 удаа шатаах үед хэв гажиж, дахин шинээр хийх шаардлага тулгарна. Харин хийцээ шинэчилж, боловсронгуй технологи нэвтрүүлснээр эд материалын урсгал зардлыг ч бүрэн арилгасан. Ангилагчийг дан металлаар хийхээр богино цагаар ажилладаг тул резинээр хуяглаж, ажиллах хугацааг нь уртасгах гарц бас олсон. Ингэхдээ резиний чанарыг сайжруулах туршилтыг ч зэрэг хийсэн. Одоо ГЦ-1400 маркийн ангилагч маань 752 цаг ажиллаж байгаа ч элэгдэл хэвийн байна” гэж төслийн явц, бодит үр дүнгийн талаар Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийн Резинэн эдлэл бэлтгэх тасгийн мастер Б.Батсайхан ярилаа.

Тэрээр энэхүү төслийн гардан хэрэгжүүлэгчдийн нэг гэдэг нь ажлаа тайлбарлаж буй байдлаас нь тод харагдсан. Үйлдвэрлэлд бэлтгэх, зохион байгуулах хэсгийнхэн жилд 25-35 ширхэг гидроциклон буюу ангилагчийг угсарч, үйлдвэрлэн Баяжуулах үйлдвэрт нийлүүлдэг аж. Одоо тэдний энэ үйлдвэрлэлд боловсронгуй шийдэл бүхий шинэ технологи нутагшиж байгаа тул хоёр бригад нийлээд, хоёр ээлжээр долоо хоногт ГЦ-1400 ангилагчийн нэг иж бүрдлийг хийдэг байсан ажиллагааг хөнгөвчилсөн байна. Тодотгож хэлбэл, металл каркас хүлээх, элэгдсэн резинийг салгахын тулд шатаах, цэвэрлэх зэрэг дамжлагууд үгүй болжээ. 
Төслийн багийн гишүүн, Резинэн эдлэлийн технологич инженер Ц.Мягмарнаран, төслөөс өгч буй эдийн засгийн үр өгөөжийн тухай тодорхой ярилаа. Технологийн шийдэлд эдийн засгийн үр ашиг, хэмнэлт, тэдгээрийн тооцооллыг нарийн, чамбай төлөвлөх нь юунаас ч илүү чухал. Инженерүүд энэ чиглэлд тун ч нягт хандаж тооцжээ. Тэр, “Бидний энэ төслийн маань гол хэмнэлт нь хөдөлмөр зарцуулалт, цавуу зэрэг эд материал дээр гарч байгаа. Хөдөлмөр зарцуулалтын хэмнэлтийн тооцооллын хувьд гэвэл уламжлалт аргаар зөвхөн резинээр хуяглахад 93 цаг зарцуулдаг байсан бол одоо шинэ хийцээр 19 цаг зарцуулагдаж байна. Нэг иж бүрдэл ангилагч хийхэд ийм хугацаа зориулагдана. Нөгөө талаас, өмнө нь бид өдрийн нэг ээлж буюу 8 цагийн хугацаанд нэг ангилагчийг угсардаг байсан бол одоо хоёр ээлжинд илүү бүтээмж өндөртэй угсарч байна. Цавуу ашиглалтын тухайд бид нэг жилд ойролцоогоор 3 төрлийн 812 кг цавуу хэрэглэдэг байсан. Үүний өртөг үнийг зөвхөн өнгөрсөн жилийн инфляцын ханшаар тооцоход л 365 сая төгрөг болно. Жил бүр энэ дүн өсдөг. Мөн цавууны савыг аюултай хог хаягдалд шилжүүлэхийн тулд татвар төлдөг. Зориулалтын машинд төлбөр төлж ачуулна. Тэгвэл одоо бид нийт хөдөлмөр зарцуулалтаа 17 цагаар бууруулж, нийт түүхий эдийн иж бүрдэл тутамд 200 кг буюу жилдээ ойролцоогоор 5 тонн түүхий резин хэмнэх боломж бүрдээд байна. Цавууны нэг жилийн 365 сая төгрөгийн зарцуулалтыг зөвхөн нэг удаагийн хэв үйлдвэрлэхэд зарцуулаад, дараагийн үйлдвэрлэлээс үр ашгаа гаргаад явах боломж харагдаж байна” гэв. 

2021 онд санаачлан боловсруулсан уг төсөл “ковид” цар тахлын улмаас цаг хугацааны хувьд сунжирсан хэдий ч сүүлийн хоёр жилд эрчимтэй хэрэгжиж, давуу тал, үр ашиг, ололт нь хэдийнээ харагдаж эхэлжээ. Сайн санаачилга, зөв шийдэл бүхэн цаашид улам хөгжиж, үр нөлөө нь дэлгэрч, түгж байдаг жамтай. ГЦ-1400 ангилагчийн хийцийг өөрчлөн сайжруулсан төслийн үр дүнд дараагийн шинэ санаанууд ар араасаа хөвөрлөө. Энэ тухай, төслийнхөө ирээдүйн талаар Механик цехийн Тэргүүлэх технологич инженер З.Рэнцэндаш онцолсон. Ажлын нөхцөл болон улмаар байгальд хортой утаа ихээр тархдаг, галын аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй уламжлалт арга, үндсэн эд ангийн хийцийг өөрчилж, үйлдвэрлэлийн арга аргачлалыг боловсронгуй болгох, хэрэглэх эд анги, орц нормыг шинэчлэх зэрэг санаачилга гаргаж, шийдэл олсон нь үр өгөөжөө өгч байна. Эхний туршилтын иж бүрдлээ Баяжуулах үйлдвэрт өгсөн нь сайн ажиллах боломжтой гэж батлагдсан. Тиймээс үүнд тулгуурлаад, цаашид Баяжуулах үйлдвэрт ашигладаг батарейны гидроциклон, ГЦ-838, ГЦ-660 гэх зэрэг бусад төрлийн ангилагчийн хийцийг энэхүү аргаар туршиж, өөрчлөхөөр зорьж байгаа. Судалгаа, туршилтын ажил болон тооцоолол боловсруулах ажилдаа хэдийнээ ороод буйгаа З.Рэнцэндаш инженер онцолж, дараагийн хийх ажлаа танилцууллаа. 


“ГЦ-1400 маркийн ангилагчийн хийцийг өөрчлөн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нь” төслийн санаа Засвар, механикийн заводын инженерүүдийн тархи, оюунаас мэндэлж, цехийн дотоод нөөц бололцоогоор “амилж” хэрэгжсэн нь энэ юм. Энэ мэтчилэн Эрдэнэт үйлдвэрийг авч яваа олон зуун монгол инженерүүдийн эрдэм мэдлэг, арга туршлагаас дараа дараагийн олон гайхалтай шийдэл, санаа бүхий төсөл, түүнийг дагасан технологи урган гарна гэдгийг төсөөлөн бодоход л нэн бахархалтай.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %