Хоёр төрлийн технологийн уян схем үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүллээ

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан урсгал зардлаар технологийн үндсэн схемийг өөрчилж, хоёр төрлийн технологийн уян схем үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүллээ. Жилийн хугацаанд молибдены баяжуулалтын нэгдүгээр цэвэрлэгээний хаягдлыг гүйцээн баяжуулснаар 0.44 хувиар чанар өсөж, зэсийн баяжмал дахь молибдены агуулга 0.017 хувиар буурчээ. Өнгөрөгч онд молибдены цэвэрлэгээний баяжуулалтыг уртасгасан технологийн схемээр баяжуулж, молибдены баяжмал дахь хорт хольц /фосфор/-ын дундаж агуулга 0,078 хувь байсныг 0,049 хувь болгон, зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулсан аж. 2023 оны 11 дүгээр сард нэгдүгээр цэвэрлэгээний хаягдлыг гүйцээн баяжуулснаар молибдены баяжмалын төлөвлөгөөг 150 тн-оор давуулан биелүүлсэн байна. Түүнчлэн, 2024 оны 4-өөс 7-р сар хүртэл хүхэрт натрийн нийлүүлэлт болон технологийн хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөөт үзүүлэлт биелээгүй бол дээрх технологийн схемүүдийг ашиглан баяжуулсны үр дүнд төлөвлөгөөний хоцролтыг гүйцээсэн байна. Технологийн схемүүдийг сайжруулснаар үйлдвэрлэлийн технологийн жигд, хэвийн ажиллагааг хангаж, алдагдлыг бууруулан металл авалтыг өсгөж, эдийн засгийн үр ашиг нэмэгджээ. Энэхүү төслийн талаар бид зарим мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

Нунтаглан баяжуулах хэсгийн ахлах технологич Д.БАТ-ЭРДЭНЭ: Өнгөрсөн онд манай хэсгийнхэн хүхэрт натрийн нийлүүлэлттэй холбоотой молибдены үйлдвэрлэлийг түр хугацаанд зогсоох шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл, молибдены цэвэрлэгээг баяжуулах боломжгүй учраас нэг, хоёр, тавдугаар өтгөрүүлэгчдээ нөөцөлж байгаад хүхэрт натри ирсэн үед буцаагаад баяжуулах шаардлагатай болсон юм. Улмаар хүхэрт натрийн нийлүүлэлт хэвийн явагдаад ирсний дараа нөөцөлсөн молибдены баяжмалаа эргэлтэд оруулсан. Энэ үйлдвэрлэлийн процессын үед хүхэрт натри, шингэн шил, химийн бодис, дарагч урвалж их хэмжээгээр шаардагдах, баяжмалын чанар батлагдсан схемээр явахад төвөгтэй болсон. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн уян схем туршсан. Судалгаа, шинжилгээний хүрээлэн нэлээд ажил хийсэн. Энэ бүхнээс үүдэлтэй хоёр төрлийн схемийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой гэж үзээд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженерээр батлуулж ажиллалаа. Нэг нь одоо явж буй цэвэрлэгээний баяжуулалтыг уртасгаж, баяжмалын чанарыг өсгөсөн. Нөгөө нь нэгдүгээр цэвэрлэгээний хаягдлыг буцаад өтгөрүүлэгчээр дамжуулан эргэлтэд оруулсан. Энэ нь нэлээн хүндрэлтэй ажил. Үүнийг багасгахын тулд хосолмол схемийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Зэрэгцээ цэвэрлэгээ явуулсан гэсэн үг. Ингэснээр баяжмал дахь хорт хольцын хэмжээг багасгаж чадлаа. Хоёрдугаарт стандартын чанарыг барьж ажиллах болсон. Цаашлаад үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг нөхөж, ханган ажиллаж чадлаа. Энэ уян схемийн төсөл хэрэгжсэнээр олон тэрбум төгрөг алдах байсныг эргүүлээд Эрдэнэт үйлдвэрт ашигтайгаар авч үлдсэн. Уг төслийг хэрэгжүүлэхэд НБХ-ийн хамт олон, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Засвар, угсралтын цехийнхэн гар бие оролцсоныг хэлэх ёстой. Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд, НБХ-ийн технологичид энэхүү төслийг хэрэгжүүлэх санал санаачилгыг анх гарган хамтран ажиллалаа.

 

Нунтаглан баяжуулах хэсгийн технологич Г.БАТ-ОЧИР: Миний бие Эрдэнэт үйлдвэрт 13 дахь жилдээ ажиллаж байна. ШУТИС-ийг Ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ долоо дахь жилдээ ажиллаж байна л даа. Молибдены эргэлт дээр олон төрлийн уян схемүүдийг солих, технологийн шинэчлэлтэй холбоотой нэлээд ажил хийгдлээ. Бидний тухайд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар олон санал, санаачилга гаргаж ажиллалаа. Одоогоос найман жилийн өмнө Бүтээмж чанарын дугуйлангийн төслийн багийг Нунтаглан баяжуулах хэсгийн технологичид байгуулсан түүхтэй. Энэ төслийн баг байгуулагдсанаасаа хойш жил болгон үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өнгөрсөн онд молибдены нэгдүгээр цэвэрлэгээний хаягдлыг гүйцээн баяжуулах төсөлт ажил гүйцэтгэлээ. Энд хоёр бүлэг багц технологийн схем орсон. Нэг нь молибдены цэвэрлэгээний баяжуулалтыг уртасгах зорилгоор 6, 7, 8-р цэвэрлэгээтэй болголоо. Нөгөө нь нэгдүгээр цэвэрлэгээнийхээ хаягдлыг гүйцээн баяжуулах технологийн шийдэл гарган ажилласан нь Бүтээмж чанарын дугуйлангуудын дунд зарласан уралдаанд тэргүүн байр эзэллээ. Энд Засвар, угсралтын цехийн гурван бригад ажиллаж, шугам хоолой татсан. Мөн нэг насос дээр цахилгаан хөдөлгүүрийн давтамж хувиргуур тавьж, жигд хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Энэ төслийн ажил нь далайцын хувьд тийм том биш. Гэвч үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл өндөртэй ажил юм. 

Хам баяжуулалтын технологич, инженер Д.НЯМГЭРЭЛ: Миний бие Ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжилтэй. Үйлдвэртээ 10 гаруй жил ажиллаж байна. Бидний үйлдвэрлэлд нэвтрүүлсэн энэ схем гурван боломжит хувилбартай. Нэгдүгээрт, молибдены баяжуулалтад хэрэглэдэг дарагч урвалж болох хүхэрт натрийн зарцуулалттай холбоотой, тасалдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, ханган нийлүүлэлт, бусад хүчин зүйлээс шалтгаалж хүхэрт натри тасалдах тохиолдол гардаг. Энэ үед Нунтаглан баяжуулах хэсгийн нөөцөд байдаг том өтгөрүүлэгчдийг ашиглан түр хуримтлуулах схемийг хийсэн. Хоёрдугаарт, цэвэрлэгээний баяжуулалтын шат дамжлагыг уртасгасан. Ингэснээр молибдены баяжмал дахь хорт хольц буюу хар тугалганы агуулгыг буурууллаа. Хорт бодисын хольц өссөн тохиолдолд манай үйлдвэр худалдан авагч компанид торгууль төлдөг. Уг торгуулийн хэмжээг бууруулсан нь бас нэгэн давуу тал боллоо. Гуравдугаарт, хүхэрт натри тасалдсан үед зэсийн баяжмал дахь молибденыг авч үлдэх схем юм. Манай үйлдвэр үйлдвэрлэлийн технологитоо нийт долоон төрлийн химийн бодис хэрэглэдэг. Шохой, цуглуулагч болон хөөсрүүлэгч урвалжууд, дизель түлш, хүхэрт натри гэх мэт. Энэ төсөл хэрэгжиж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл бүрдсэн нь онцлог юм. 

Ийнхүү уян схемүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл 12 сая 800 мянган төгрөгөөр хэрэгжиж, зургаан тэрбум төгрөгийн бодит ашиг олжээ. Энэхүү схемүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр нийт 37 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхсөн байна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %