Уулын технологийн тээврийн төлөвлөгөө давж биелэх болжээ

Өнгөрсөн оны сүүлчээр Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг Япон улсад үйлдвэрлэгдсэн “Комацу HD 1500-8” загварын 142 тонны даацтай, өөрөө буулгагч 10 автомашинаар парк шинэчлэл хийсэн нь уулын цул, хөрс тээврийн төлөвлөгөөгөө давж биелүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. 2024 оны эхнээс хоцрогдолтой явсан төлөвлөгөөг нөхөж, Баяжуулах үйлдвэрт өгөх балансын хүдрийн эрчимжүүлсэн төлөвлөгөөг хангасан байна. Ингэснээр өнгөрсөн оны 12-р сард уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 120.9 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 117 хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа. Өөрөөр хэлбэл, 2024 оны IV улиралд 801,2 мянган м3 уулын цул, 6.302 мян.тн/км ачаа эргэлт илүү гүйцэтгэсэн байна.
“Оны эхний 15 хоногийн байдлаар Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 116.36 хувиар, үүнээс хөрс тээвэрлэлтийн төлөвлөгөөг 119.7 хувиар биелүүлээд байна. “Комацу” өрөө буулгагч автомашин ашиглалтад орсноор уулын цул тээвэрлэлтийн бүтээмж 7.6 хувиар дээшлэх, дизелийн түлш зарцуулалт 8.2 хувиар буурах, нэгж тн/км-ийн өртөг багасах боломж харагдаж байна” гэж Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Д.Болор-Эрдэнэ ярилаа. 
Энэ онд Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Уулын технологийн тээврийн хэсгийнхэн ажилчдынхаа ар гэрийнхнийг уурхайн зориулалттай хүнд даацын өөрөө буулгагч автомашины операторын ажлын байртай танилцуулах, мөн шинэ залуу жолооч нарын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %