“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 26 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо

ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын 26 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. 
“Эрдмийн баяр”-ын хүндэтгэл ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Доктор Т.Батмөнх, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Доктор О.Отгонбаяр, Ил уурхайн дарга, Доктор, дэд профессор, ШУТИС-ийн Хүндэт профессор Д.Нямдорж, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал, Доктор Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн Сургалт чанарын албаны дарга М.Банзрагч болон тус сургуулийн эрдэмтэн багш нар, ШУТИС-ийн Хүндэт профессорууд, оюутан сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. 
“2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд бакалаврын сургалтын хоёр хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхэд хичээл зүтгэлээ шингээн ажилласан сургуулийн нийт хамт олон, дэмжин хамтран ажилласан Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, цех нэгжийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн тус сургуулийн Захирал, Доктор Д.Зоригтхүү нээлтийн үгэндээ онцолж, өнөөдрийн байдлаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалаврын сургалтын таван хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэнийг бахархалтайгаар тэмдэглэв. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн энэ хичээлийн жилийн намрын улирлын 26 дахь төгсөлтөөр Уул уурхайн мэргэжил эзэмшин, инженерийн эгнээнд элсэн орж буй төгсөгчдөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх баяр хүргэн, эх орны хөгжил дэвшилд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллах үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм. 
Энэ удаагийн намрын төгсөлтөөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрөөр нийт 60 оюутан төгсөж, ШУТИС болон МУИС-ийн бакалаврын 32, магистрын 28 төгсөгч мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. Энэ үеэр ШУТИС-ийн Цахилгаан системийн автоматжуулалтын ангийг 3.01 үнэлгээний голч дүнтэй төгсөгч Ц.Нарангэрэл сэтгэгдлээ хуваалцаж, эрдэмтэн багш нар, ангийн нөхөд болон сургуулиа амжилттай төгсөхөд нь тусалж дэмжсэн гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлсэн юм. 
“Эрдмийн баяр”-ын хүндэтгэл, ёслолын ажиллагаанд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бол оюутан А.Мөнхзул, Н.Билгүүн нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сүлд дууг хүндэт зочдодоо зориулан дуулж, хүндэтгэл үзүүлэв. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %