Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгчид, анхан шатны зөвлөлийн дарга нарын 2025 оны анхны уулзалт өчигдөр “Оюу” танхимд боллоо. Энэ үеэр Эмэгтэйчүүдийн холбооноос энэ онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, дүрмийн шинэчлэлт, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тусгай багцын талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцсон юм.
Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд уурхайчин бүсгүйчүүдийн нийтлэг эрх ашиг сонирхолд нийцсэн, манлайллыг хөгжүүлсэн, гэр бүл, хүүхдэд чиглэсэн нөлөөллийн болон спорт, соёл, урлагийн 20-иод ажил төлөвлөсний дотор эмэгтэй ажилчдын мэргэжлийн ур чадвар болон хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх, сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ирээдүйн манлайлагч, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Менторшип-2025” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо танилцуулав.
Бүтэн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрт 5-аас доошгүй ажил ажилласан, 45 хүртэлх насны, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүд хамрагдах боломжтой бөгөөд сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах юм. Сонирхсон бүсгүйчүүд анкет, “Миний манлайллын үзэл баримтлал ба ирээдүйн төлөвлөлт” сэдвээр эссэ бичиж материалаа бүрдүүлнэ.
Хөтөлбөрт хамрагдсан менторуудад байгууллага болон хувь хүний хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, нэг сая төгрөгийн урамшуулал олгох аж.
Эмэгтэйчүүдийн холбоо “Менторшип-2025” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















