Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын даргаар Т.Ариунсан томилогдон, ажилдаа орлоо. Монгол Улсын Зөвлөх инженер тэрээр 1993-2016 онд Засвар механикийн заводад жонш үйлдвэрлэгч, мастер, хэсгийн дарга, ерөнхий механик, заводын дарга, 2016-2019 онд Техникийн хэлтэст механикч, 2019-2020 онд  Бараа материал худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга, 2020-2022 онд Ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга, 2022-2025 онд үйлдвэрийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Төлөвлөлт, мониторингийн албаны даргаар тус тус ажилласан юм. 

Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд хийсэн ажлын тайланг хэлтсийн Албаны дарга Б.Баттайван мэдээллээ. Энэ хугацаанд 31 өндөр эрсдэлтэй ажил хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллажээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  зөвлөл хуралдаж, аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан Авто тээврийн цехийн нэр бүхий ажилтнуудад холбогдох хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын багшийн заах арга зүй сургалтад үйлдвэрийн бүтцийн нэгжийн 70 гаруй ХАБЭА-н ажилтнууд хамрагджээ. ХАБЭА-н хэлтсийн мэдээллийн дараа Ерөнхий инженер Т.Батмөнх, үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, хөдөлмөрийн сахилга батыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааны цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хянаж ажиллахыг бүтцийн нэгжийн бүх удирдлагуудад онцгойлон үүрэг болголоо. 
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийн тайланг Орхон аймгийн Байгаль орчны газарт хүргүүлсэн байна. 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар батлуулахаар ажиллаж буйг тус хэлтсээс мэдээлэв.  
Баяжуулах үйлдвэрт шинээр суурилуулж буй 3-р секцийн туршилтын хугацаанд гарсан шаардлагатай сайжруулалт, засвар үйлчилгээг үргэлжлүүлэн хийж байгааг цехийн Ерөнхий инженер мэдээлэлдээ дурьдлаа. Энэ долоо хоногт туршилт тохируулгын ажлыг дуусган залгах бөгөөд ирэх долоо хоногт 2-р секцийн засвар угсралтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, Цутгуурын цехийн өргөтгөлийг ирэх 6 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 
Механикийн хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд залуу мастер механик, бригадын дарга нарт гурван чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрлэлд ашиглаж  буй бараа материал, үндсэн техникийн мэдээллийг боловсруулах, тодруулах, засвар үйлчилгээний явцад тухайн сэлбэг материал, эд анги, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг зөв ашиглах, аюулгүй ажиллагааг мөрдөх зэрэг мэргэжлийн нарийн мэдээлэл, зааварчилгаа бүхий сургалтад хамруулах юм байна. 
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны бодлогод тусгагдсан “Эрдэнэт машин үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах хөтөлбөрийн төлөвлөгөөг Зам тээврийн яам болон Худалдаа, аж үйлдвэрийн танихимтай хамтран гаргасан байна. Энэ хүрээнд Эрдэнэт хотод форум зохион байгуулж, “Машин үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг тойрсон асуудлаар хэлэлцүүлэг хийх ажээ. Энэ үеэр машин үйлдвэрлэлийн чиглэлийн сургалт, үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, компаниудын танилцуулга, туршлагыг харуулсан үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ, Ган бөөрөнцгийн цех, Баяжуулах үйлдвэрийн бигнүүрийн хэсэг, АТЦ-ийн дугуй засвар, Ус хангамжийн цехийн ацетилин үйлдвэрлэлийн хэсэг зэрэг бүтцийн нэгжүүд оролцохоор бэлтгэл хангаж буйг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээллээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %