Эрүүл мэндийн үзлэгийг Эрдэнэт сувилал цогцолбор, Ил уурхайн ҮЭ-ийн хороо хамтран зохион байгуулав. Тус үзлэгт нийт 75 хүн хамрагдсан бөгөөд гурван эмч, хоёр сувилагч ажиллажээ. “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээс хамаарч шаардлагатай ажиллагсдыг бусад нарийн мэргэжлийн эмнэлгээр үзүүлж өвчлөлийг эмчлүүлнэ.
Шүдний чулуу, цоорол өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс фтор түрхэж үйлчиллээ. Шүд, нүдний өвчлөлтэй, хараа, сонсголын бууралттай ажиллагсад нэлээдгүй гарч байна. Иймээс харааны шил тохируулах, мөн амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэхийн талаар зөвлөмж өглөө” гэж Ил уурхайн бага эмч Т.Болормаа ярилаа.