Хятадын “Jiangxi Copper” компани Эрдэнэт үйлдвэртэй зэсийн баяжмал боловсруулах чиглэлд хамтрах сонирхлоо илэрхийлэв

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрлэлээр БНХАУ-даа тэргүүлэгч “Jiangxi Copper” компанийн Стратегийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий менежер Zha Kebing, Ерөнхий инженерийн орлогч Peng Cuocheng тэргүүтэй төлөөлөгчид, түнш байгууллагынхаа мэргэжилтнүүдийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, Ерөнхий инженер Т.Батмөнх, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл нартай албан уулзалт хийв.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар зочдод танилцуулж, Эрдэнэтийн ирээдүйн баталгаа болсон Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл өглөө.

46 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил ажиллах нөөцөө баталгаажуулсан төдийгүй Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар Засгийн газрын дэмжлэгтэй, хууль, эрх зүйн орчин бүрдсэн, байршил, оновчтой технологио сонгосон, дэд бүтцээ шийдвэрлэсэн, Үйлдвэрлэл, технологийн парк барьж байгуулах ажил эрчимтэй өрнөж байгааг танилцууллаа.

Эрдэнэт үйлдвэр жилд 550-600 мянган тонн зэсийн баяжмал гаргаж, түүнийгээ 100 хувь боловсруулан, 125 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 762 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм.

“Jiangxi Copper” компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй зэсийн баяжмал боловсруулах чиглэлд хамтрах сонирхлоо энэ үеэр илэрхийлэв. Зочид энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

 


Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %