Хүний нөөц, захиргааны хэлтсийн бүтээмжийн “Change management group”-ээс 2025 оны өглөөний эхний уулзалтыг Төрөлжсөн архивын байранд өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын зорилго нь 2024 оны сүүлийн хагас жилд сургалт, зөвлөгөөнд хамрагдсан, томилолтоор ажилласан ажилтнууд өөрийн сургалтын тайлангаа танилцуулах, сургалт, томилолтын туршлагаас цаашид ажлын байранд хэрэгжүүлэх саналаа танилцуулдаг уламжлалын дагуу боллоо.
Хүний нөөц, захиргааны хэлтэс шинээр орсон ажилтнуудаа ажлын байранд нь дадлагажуулан бэлтгэж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд зөвлөн туслах зорилготой багш-шавийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Түүнчлэн жил бүр өмнөх жилийн гэрээг дүгнэн, амжилттай хамтран ажилласан багш, шавийг тодруулдаг уламжлалтай.
2024 онд Баяжуулах үйлдвэр, ХМТАЦ, 19-р сургууль, Судалгаа шинжилгээний хүрээлэн, Оёдлын цех, Цахилгаан цехийн шинэ ажилтан болон туршлагатай ажилтнууд багш, шавь болон хамтран ажиллаж ажлаа тайлагнасан бол энэ удаагийн уулзалтад дадлагажигч шавиар Соёл урлагийн цогцолборын бичиг хэргийн ажилтнаар шинээр ажилд орсон С.Оюуномин, дадлагажуулагч багшаар Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын бичиг хэргийн ажилтан У.Чагцал нар гэрээ байгуулан, батламжид гарын үсэг зурж, шинэ ажилтны багцаа гардан авав.
Нийт гэрээний хэрэгжилт, тайлангуудыг дүгнэсний үндсэнд Шилдэг дадлагажуулагч багшаар 2 дахь жилдээ Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Б.Мөнхцэцэг, Төрөлжсөн архивын системийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Ганбаяр, шилдэг дадлагажигч шавиар 19-р сургуулийн бичиг хэргийн ажилтан Д.Алтанчимэг, ААҮЦ-ийн сантехникийн слесарь Ч.Ганболд нар тус тус шалгарсан байна.
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн хэлтсийн хэмжээнд бус бусад бүтцийн нэгжид шинээр ажилд орсон Бичиг хэргийн ажилтан болон Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулдгаараа онцлогтой.