Цутгуурын цехийн өргөтгөлийн ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явна

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаад хөгжүүлэх үндсэн чиглэл, Төв болон баруун бүсийн уул уурхай, аж үйлдвэрийн бусад салбарын импорт орлох металл бүтээгдэхүүний зарим хэрэгцээг хангах зорилтын хүрээнд Засвар, механикийн завод цутгамал бүтээгдэхүүн, механик боловсруулалттай эд анги, барилгын болон үйлдвэрлэлийн зориулалттай ган хийц, стандартын бус тоног төхөөрөмж, резинэн эдлэл, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах үйлдвэрлэлд түшиглэсэн уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. 
Энэ хүрээнд заводын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу Цутгуурын цехийн жилд 5200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өнөөгийн хүчин чадлыг 7000 тоннд хүргэх, Механик цехийн жилд 3355 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг 5920 тонн болгон нэмэгдүүлэх, мөн шинэ техник технологи нэвтрүүлсэн, жилд 7000 тонн хром-молибдент ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ Цутгуурын цех байгуулах төсөл хэрэгжиж байна. Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Аглут” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар барилгын ган хийцлэл, гадна засал, дээвэр, хана, вандан краны зам, гадна дулааны шугам угсралт бүрэн дууссан, хаалга, цонх, халаалт, унд ахуйн ус болон техникийн ус, ариутгах татуурга, тоног төхөөрөмжийн суурийн ажил дуусах шатандаа, шал, дотор засал, хэрэгцээний халуун ус, эргэлтийн ус, цахилгаан хангамжийн ажил үргэлжилж байна. 2022-2024 онд Илчийн боловсруулалтын тасгийн өргөтгөлд Эрдэнэт үйлдвэр нийт 24,196 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. 
Харин Механик цехийн өргөтгөлийн зураг төслийг Зураг төслийн хүрээлэн боловсруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер энэ сарын 06-ны өдөр дахин нээгдээд байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %