Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Хяналтын асуудал хариуцсан менежерээр И.Мөнхжаргал томилогдлоо

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөд хийгдэж буй шинэ томилгооны талаар Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулав. Тус үйлдвэрийн Хяналтын асуудал хариуцсан менежерээр Ишжамцын Мөнхжаргалыг томилж, энэ сарын 13-наас үүрэгт ажилдаа орж буйг мэдээллээ. Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал нь 1997-2000 онд ШУТИС-д технологич инженер, үйлдвэрлэлийн менежмент, 2005 онд “Шинэ иргэншил” дээд сургуульд бизнесийн удирдлага, 2013-2016 онд “Түшээ” дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж, төгссөн. Технологич инженер, эрх зүйч мэргэжилтэй, техникийн ухаан, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002-2009 онд ШУТИС-ийн Менежментийн тэнхимд багш, 2004-2014 онд “Төгөлдөр” ХХК-д захирал, 2014-2017 онд “Бат Энх Хүү” ХХК-д захирал, 2017-2021 онд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2022-2023 онд Ардчилсан намын ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны сайдын зөвлөх зэрэг албанд тус тус ажилласан байна. Хяналтын асуудал хариуцсан менежерээр томилогдоод буй И.Мөнхжаргал, дээрх танилцуулгын дараа “Монгол Улсын Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр бүтээмжийг дээшлүүлэх, ил тод нээлттэй болгох, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид байлгах даалгавар өгч, миний биеийг энд томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Та бүхэнтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах болсондоо таатай байна” гэсэн юм. 

Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелж байна

Оны эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ. 2025 оны эхний арав хоногт уурхайчид төлөвлөснөөс 153 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 117 хувиар биелүүлсэн бол 41.2 мянган метр куб хөрс хуулалтын ажил илүү гүйцэтгэж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 110 хувиар биелүүлээд байна. Мөн 1 сая 577 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 122 хувиар, 1 сая 156 мянган тонн хүдэр боловсруулан, төлөвлөгөөг 116 хувиар тус тус биелүүлжээ. Энэ хугацаанд хүдэр дэх зэс, молибдены агуулга 96-101 хувь, металл авалт 99.8-103 хувьтай байгаа бол баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 101-103 хувиар биелсэн байна. Эхний арав хоногт 15771 тонн зэсийн баяжмал, 102 тонн молибдены баяжмал ачуулж, зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.4-103.6 хувиар тус тус биелүүлэн ажиллаж буйг мэдээлэлдээ онцлов.


ERP системийн худалдан авалтын модуль нэвтрүүлэлтийн ажлыг эхлүүлжээ

Уг модуль нэвтрүүлэлтэд нийт 500 орчим ажилтан ажиллах бөгөөд эдгээр ажилтныг сургалтад хамруулахад бүтцийн нэгжийн удирдлагууд дэмжиж оролцохыг Мэдээллийн технологийн хэлтсээс хүслээ. Мөн энэ сарын сүүлээр үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн модуль нэвтрүүлж эхлэх бөгөөд үүнд бүх ажилтнууд хамрагдах юм байна. Түүнчлэн, 2025 онд санхүү, агуулах, цаг бүртгэл, хөдөлмөрийн хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг чиглэлээр модуль нэвтрүүлэлт хийгдэж эхлэхээр төлөвлөж буйг Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх танилцууллаа. Тус хэлтсээс үйлдвэрийн цаг бүртгэлийн төхөөрөмж суурилагдаагүй 32 байршилд “Time master” цаг бүртгэлийн систем байршуулсан байна. Энэ системээр нийт 4300 ажилтан ажлын цагаа бүртгүүлэх болсноор үйлдвэрийн бүхий л байршилд цаг бүртгэлийн төхөөрөмж бүрэн ашиглагдах боломжтой болжээ. Эдгээр төхөөрөмжийг ашиглах зааврыг ажилтнуудад хүргэх, таниулахад бүтцийн нэгжийн удирдлагууд идэвх санаачилгатай, хамтран ажиллах шаардлагатайг Мэдээллийн технологийн хэлтсээс анхаарууллаа. 


2025 он Эрдэнэт үйлдвэрийнхний хувьд өндөр ачаалалтай жил болно

Эрдэнэт үйлдвэр 2025 онд хүдэр олборлолтыг 46 сая тонн, хүдэр боловсруулалтыг 40 сая тоннд хүргэх төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Энэ үзүүлэлтийг дагаад уулын бүхий л ажлууд нэмэгдэх тул нарийн төлөвлөлт, өндөр зохион байгуулалттай ажиллах шаардлага бий болж буйг Ерөнхий инженер шуурхайн төгсгөлд онцлов. Түүнчлэн, томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгаж, ашиглалтад оруулна. Тухайлбал, Ил уурхайд мөчлөгт урсгал тээврийн технологи буюу конвейерын системийг эхний хагас жилд бүрэн нэвтрүүлж, дуусгах юм. Энэ оны “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлыг оны эхнээс эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын хангамж, нийлүүлэлтийг урьдчилан нарийвчлан төлөвлөж, цаг хугацаанд нь хүлээж авах бэлтгэл хангана. Тийм учраас бүх газар, хэлтэс, цех нэгжүүд ажлын уялдаа холбоогоо нягтруулж, зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллах, өмнөх амжилт ололтоо хадгалан хөдөлмөрийн аюулгүй байдал, худалдан авалтын үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %