Эрдэнэт үйлдвэр хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргаж байна

Эрдэнэт үйлдвэр хог хаягдлын менежментийг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өнгөрсөн онд бодитой ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үйлдвэрлэлийн явцад үүссэн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулах, аюулгүйгээр устгах ажлыг үр дүнтэй зохион байгуулсан байна. Тухайлбал, төмрийн хаягдлыг Засвар, механикийн заводод, цаасны хаягдлыг “Төвхөн ананд” ХК-д шилжүүлж, дахин ашиглах боломжгүй 9000 м³ хогийг Хот тохижуулах газарт хүргүүлэв. 
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Хангал гол дагуу 12.6 км урт, 234.2 га талбайн хогийг бүтцийн 25 нэгжийн 300 ажилтан, 13 тээврийн хэрэгсэлтэйгээр цэвэрлэж, 27,610 кг хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. Түүнээс гадна “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны албан даалгаврын дагуу олон жил хуримтлагдсан 138 м³ хогийг ачиж цэвэрлэлээ” гэж Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн А.Одонтуяа мэдээллээ. 
Харин аюултай хог хаягдлыг тендерт шалгарсан эрх бүхий байгууллагуудад гэрээний дагуу шилжүүлжээ. Тухайлбал, устгах шаардлагатай 4.3 тонн химийн бодис, есөн тонн фильтер, 3.4 тонн тортог, 0.66 тонн принтерийн хорыг “Элемент” ХХК-д, 448.6 тонн хаягдал тос, 10 тонн тос арчсан материал, 456 хаягдал дугуйг “Об ойл индастриал” ХХК-д, 12.99 тонн аккумлятор, 0.04 тонн батарей “Электрокем Монгол” ХХК-д, 27.82 тонн хуванцар сав, 47.62 тонн төмөр торх, 90 тонн хаягдал шуудай, хийн 100 баллоныг “Түмэн эгшиг” ХХК-д шилжүүлэн ажиллав. 
Байгальд ээлтэй, ирээдүйд хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр цаашид тогтвортой менежмент хэрэгжүүлэхийн тулд хууль, журмыг чанд мөрдөж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль хамгаалах үйл ажиллагаагаа сайжруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %