Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех 2024 оны шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
Тус цехийн Тусгай зориулалтын машин механизын засварын хэсгийн токарьчин Л.Лувсандорж, Эрчим зүйн товчооны Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Ц.Лхагвадорж, Уулын технологийн тээврийн хэсгийн Хүнд даацын машины жолооч Н.Алтанхундага, Ч.Хонгорзул, С.Батхишиг, М.Мөнх-Эрдэнэ, Механикийн товчооны гүүрэн кранч Ж.Ундрах нарын 15 хүн Оны шилдэг ажилтан болов.
Мөн “Шилдэг удирдах ажилтан”-аар Авто тээврийн цехийн мастер С.Намсрай, “Шилдэг мэргэжилтэн”-ээр ХАБЭА-н инженер Г.Бас-Эрдэнэ, Засварын мастер И.Батболд, “Шилдэг урлаг”-ийн авьяастнаар Автобусны жолооч Б.Чинзориг, “Шилдэг тамирчин”-аар механикч Ц,Үүрцайх, “Шилдэг хамт олон”-оор Г.Баттэсвэр даргатай Тусгай зориулалтын тээврийн хэсгийнхэн тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Авто тээврийн цехийн 2024 оны шилдгүүд тодорлоо
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















