Эрдэнэт үйлдвэр “Очир эрдэнийн цом" шагналынхаа 100 сая төгрөгийг ажилтнууддаа зориулна

 "Монгол Улсын Баатар" Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2024 онд хиймэл оюун ухаанд суурилсан Худалдан авалтын цахим систем нэвтрүүлсэн, Бүрэн автомат “Эмульсийн үйлдвэр” ашиглалтад оруулсан, Баяжуулах үйлдвэрийнхээ хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж 40 сая тоннд хүргэсэн, 38.0 сая тонн хүдэр боловсруулж, 564 мянган тонн зэсийн баяжмал, 5,300 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн 3.9 их наяд төгрөгийн орлого олж, 1.7 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэн, Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг манлайлан ажилласан зэрэг амжилтаараа "Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд тэргүүн байр эзэлж, "Очир эрдэнийн цом", өргөмжлөл, 100 сая төгрөгөөр шагнууллаа. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон шагналын 100 сая төгрөгийг сар шинийн баярын өмнө Луу жилийн Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын баяр дээр баяр нэмж, нийт уурхайчдынхаа бүртгэлийн дугаараар сугалаа явуулж, 11 ажилтныг азтанаар тодруулан, гадаадад аялах эрхийн бичиг болгон гардуулахаа Шилдгүүдийн шинэ жилийн баярын үеэр мэдэгдсэн юм. 
“Эрдэнэс Монгол” нэгдэл “Очир эрдэнийн цом" гардуулахдаа "Эрдэнэт" Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хэрэгжүүлснийг мөн онцлон дурдав. 
Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр 2023 оны “Байгаль орчин-Нийгэм-Засаглалын шилдэг”-ээр шалгарч, 100 сая төгрөгийн шагнал хүртэснийгээ хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвд “Нарны охид” төсөл хэрэгжүүлэн охидын өрөө тохижуулахад зориулсан бөгөөд мөн Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын нэгдсэн зөвлөл зэрэг олон нийтийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжихэд хуваарилсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %