Хөлөг онгоцоор аялсан Сүлд модны наадам

Өвлийн дунд сарын 21-ний үдэш Хангарьди цогцолборыг зорин ирсэн олны цувааг усан цэргийн  хувцастай залуус, охид угтан авах нь сонин бөгөөд содон. Усан онгоцны тасалбар түгээх хүлээлгийн танхим мэт орчинд цэргийн  хувцастай залуус зочдод хүндэтгэл үзүүлж, тэнд хуран цугласан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн, мэлмийг баягаснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын оны шилдгүүдээ тодруулах Сүлд модны наадам утга төгөлдөр, уран сэтгэмжтэйгээр эхлэв.  Хүмүүсийн сэтгэлд хоногшсон дуу хөгжим нүргэлж, уурхайчдын туулсан амьдралын олон өнгө төрхийг харуулсан түүхэн зураг,видъёо бичлэг өнгөрснийг сануулж, ирээдүй өөд тэмүүлэх хүсэл мөрөөдлийн дал жигүүр ургуулах мэт. Зочид байраа эзлэхэд далайн давалгааны ер бусын чимээ шуугиан сонсогдож, усан онгоцны дуут дохио хангинана. Хоёр талын хананд дугуй цонх хийж орчныг тохижуулсан нь усан онгоцоор яваа мэт сэтгэгдлийг төрүүлнэ.  МУГЖ Д.Жаргалсайханы “6:45” дууг Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин М.Маналжав түүний стиль имижийг бүрдүүлэн олны сонорт хүргэв. Дараа нь 1978-2024 он руу аялах “ГОК” хөлөг онгоцонд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, геологи минералогийн ухааны доктор Г.Ёндон, Ерөнхий инженер, МУАҮГА Т.Батмөнх,  Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Үйлдвэрлэл техникийн бодлогын газрын дарга, П.Батболор, Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах нар суудлаа эзлэн холын аялалд гарахад бэлэн болсон юм. Улмаар “ГОК” хөлөг онгоцны Капитан Г.Ёндон хөлгийн залуурыг эргүүлснээр туслах капитануудын хамт уул уурхай, үйлдвэрлэл хэмээх хязгааргүй их далайд аялах энэхүү аварга онгоц Уртын  булаг арлаас алсын замдаа гарах нь тэр. Үүнтэй таширлан Ил уурхайн ажилтан Б.Отгонбаатар “Харанга” хамтлагийн дуучин МУГЖ Х.Лхагвасүрэн лугаа адил түүний “Замд гарья”дуугаар ая дууны түрлэг өргөлөө.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон: “Уул уурхайн яамны сайд явлаа.Уулын үйлдвэрийн захирал хийж байна.Усан онгоцны капитан болно чинээ санасангүй.Ийм уран сэтгэмжээр өнөө оройны үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан Ц.Бат-Энх даргадаа баярлалаа хэмээгээд  2024 он бол Эрдэнэт үйлдвэрийн хувьд ихээхэн онцлог жил боллоо. Оны дундуур түр хугацаанд зарим түүхий эд, материалын нийлүүлэлт саатсан, уулын ажлын хүнд даацын зарим техникийн хүрэлцээгүй байдал үүссэн боловч эрчимжүүлсэн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлснээр хоцрогдлыг нөхөж, 2024 онд 40.9 сая тонн хүдэр олборлож, 38.0 сая тонн хүдэр боловсруулахаар байгаа нь өмнөх жилийн түүхэн дээд амжилтыг дахин ахиулж байна. 2023 онд бид 4.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж байсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр борлуулалтын орлого маань мөн 4.0 их наяд төгрөгт хүрэхээр байна. Орлогын түвшинтэй уялдаад ашгийн болон улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2024 онд “Дэвшилд хөтлөх бүтээн байгуулалтын жил” уриатай зорилт дэвшүүлж, төр, засгийн бодлого, шийдвэр, хөгжлийн үндсэн чиглэлийнхээ хүрээнд техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлж, энэ онд тодорхой хэсгийг ашиглалтад орууллаа. Эрдэс баялгийн нөөцөө улам нэмэгдүүлж, Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод болон бусад цехүүдэд хэрэгжүүлж байгаа техник, технологийн өргөтгөл, шинэчлэл, Үйлдвэрлэл, технологийн парк, Зэс боловсруулах цогцолбор, нийгмийн хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ирэх жилүүдэд ашиглалтад хүлээн авах болно. Эрдэнэт үйлдвэр нь эдгээр бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг бүрэн хэрэгжүүлснээр өртөг зардлаа бууруулж, ашиг, орлогоо өсгөхийн зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болно” хэмээн онцлов.

Энэ онд хамт олноо манлайлан идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтнуудыг Эрдэнэт үйлвэрийн 2024 оны шилдгүүдээр шалгарууллаа. Бүтцийн нэгжүүдийн удирдлагууд, уурхайчдын төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн оны шилдгүүдийг хамтдаа алдаршуулж баяр хүргэсэн юм. “Шилдгийн шилдэг ажилтан”-аар Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн тээрмийн машинч П.Эрдэнэ-Очир, “Оны шилдэг удирдах ажилтан”-аар Засвар, угсралтын цехийн ерөнхий инженер Т.Атарбаяр, “Оны шилдэг ажилтан”-аар Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн БелАЗ-ийн жолооч Б.Энхтүвшин, Геологи, хайгуулын экспедицийн Засварын хэсгийн цахилгаанчин Л.Мөнх-Оргил, Цахилгаан цехийн Шуурхай үйлчилгээний хэсгийн монтёр Д.Хишигбаяр нар шалгарлаа. Мөн “Оны шилдэг залуу ажилтан”-аар Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тоног төхөөрөмжийн инженер Ж.Галбадрах, Зураг төслийн хүрээлэнгийн Барилгын зохион бүтээх товчооны инженер Х.Галхүү,"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Уул уурхайн тэнхимийн багш Б.Алтансолонго нар тодорсон бол “Оны шилдэг шинийг санаачлагч”-аар Ил уурхайн Зам овоолгын хэсгийн дарга Н.Мөнхбаяр, Баяжуулах үйлдвэрийн засварчин С.Баянбаатар, Засвар, механикийн заводын тоног төхөөрөмжийн засварчин М. Тулгаа нар шалгарав. Мөн Дулааны цахилгаан станцын Үйлдвэр техникийн товчооны ээлжийн дарга Б.Батбаяр, Ус хангамжийн цехийн хэсгийн эрчим зүйч Г. Төрбаяр, "Эрдэнэт" сувиллын цогцолборын Оношилгоо, эмчилгээний тасгийн дүрс оношилгооны их эмч А.Энхтуяа нар“Оны шилдэг мэргэжилтэн” боллоо. Харин Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн тэргүүлэх эдийн засагч Л.Баярмаа, Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн ахлах инженер О.В.Остроухов, Засвар, механикийн заводын Механик цехийн дарга Д. Галбямба нар “А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал” хүртэж, алдартнуудын жагсаалтад нэрсээ мөнхлөв. Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх  “Эрдэнэт Медикал” эмнэлгийн дотрын их эмч Г.Билэгт  алдарт дуучин Селин Дионы дүрд “хувилан” Титаник киноны дуу “My Heart Will Go On” /-г эвлэг хоолойгоор уянга сонсголонтой дуулж, авьяаслаг нэгэн болохоо харуулан баярын ширээг чимлээ. Энэ үеэр өвлийн өвөө хүүхэд, багачуудынхаа ажил үйлс, алдар нэр, амжилт бүтээлээр бахархан, шилдэг тэргүүний сайчуудад өврийн бэлгээ гардуулав. Амжилт бүтээлийн Оюут арал дээр шинэ жилээ тэмдэглэж буй эрхэм зорчигчид хонжворт суглаагаар азтнаа тодруулсан юм. Оны шилдэг ажилтнуудыг алдаршуулах ёслолын хонжворт сугалаа ажиллагсдад азын авшиг хүртээлээ. Зураг төслийн хүрээлэнгийн инженер Х.Галхүү, Цахилгаан цехийн Лабораторийн эрхлэгч В.Анхбаяр,Оёдлын цехийн ажилтан П.Бямбаа, Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цехийн монтёр М.Цогт-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин С.Баянбаатар,Соёл, урлагийн цогцолборын хөгжимчин Н.Эрдэнэбат нар “ёндойрч” тус бүр 5 сая төгрөг гардлаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн урамшуулал болох Фукуок улсад аялах эрхийн бичгийн азтанаар Оёдлын цехийн бичиг хэргийн ажилтан Т.Баясгалан тодров. Хамтрагч байгууллага Голомт банкны нэрэмжит сугалааны азтанаар Аж ахуй, үйлчилгээний ажилтан Ж.Даваахүү, Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехийн хэсгийн дарга Г.Болдбаатар нар тодорч тус бүр 500 мянган төгрөг гардлаа. Харин ХХБанкны нэрэмжит хонжворт сугалааны азтан болсон Ус хангамжийн цeхийн техникч Б.Ариунболд, Цахилгаан цeхийн ахмад ажилтан н.Базар нарт 150 сая хүртэлх төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрхийн бичгийг олгов.  Мөн “Гал сэнтий” компанийн нэрэмжит сугалааны азтанаар Тээвэр ложистикийн төвийн Тэргүүлэх инженер П.Нарангэрэл, Засвар угсралтын цехийн бичиг хэргийн ажилтан Б.Мөнхжаргал,Оёдлын цехийн дарга Ж.Мөнхоргил нар тодрон тус бүр нэг сая төгрөг халаасалсан нь шинэ ондоо цог хийморьтой явахын ерөөл бэлэгдлийг хайрлав. Ийнхүү Оны шилдэг ажилтнуудаа тодруулах Сүлд модны наадамд оролцогчид амьд хөгжмийн “Бикон” хамтлагтай дуулж, бүжиглэн нэгэн оройг өнгөрүүлж шинэ оноо угтлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %