Ус хангамжийн цехийн бүтээмж инновацын мэргэжилтэн А.Долгормаа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төвийн сургалтын албатай хамтран цехийн ажилтнууддаа Цэвэрлэх байгууламжийн хэсэг болон Цэвэр ус хангамжийн сургалтын танхимуудад Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, ISO 14001:2015 стандартуудын үндсэн зарчим, бүтэц, агуулгын талаар танилцуулах сургалт зохион байгуулжээ. Сургалтад тус цехийн дөрвөн хэсгийн нийт 40 гаруй ажилтан хамрагдсан байна.
Ажилтнуудад ISO 9001:2016, ISO 14001:2015 стандарт болон бусад стандартуудыг хэрэгжүүлэх хэрэгцээ болон ач холбогдлыг таниулж ойлгуулах зорилгоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Баярдулам, Ус хангамжийн цехийн Байгаль орчны мэргэжилтэн С.Баярцэцэг нар ажлын онцлогтой нь уялдуулж ийнхүү сургалт мэдээлэл хүргэжээ.
Стандарт таниулах сургалт болов
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
1
0
0
0















