Оюутын ордын уулын ажлыг 40 хоногийн өмнө дуусгажээ

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга, мэргэжилтнүүдийнхээ хамт Оюутын ордын нарийвчилсан хайгуулын төслийн ажлын явцтай өнөөдөр газар дээр нь танилцлаа. 
2025 он хүртэл үргэлжлэх уг төслийн хүрээнд энэ онд 38 цооногийн 20386 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ. Харин хээрийн судалгааг налуу ам 294 метр далд нэвтрэлтийн ажлаар өндөрлүүлж байгааг үзүүлэв. Үүнд Хөгжлийн хэлтэс ахлан, үйлдвэрийн газрын долоон хэлтэс, нэгжийн төлөөлөл бүхий Ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Хэдийгээр сульфидын хүдрийн ордын исэлдлийн бүс налуу аманд бага хэмжээний нуралт, тогтворгүй байдал, мөн гүний усны хүндрэл байсан ч гүйцэтгэгч “EMC” ХХК уг ажлыг төлөвлөсөн хугацаанаас 40 хоногийн өмнө амжилттай дуусгажээ. 
Далд уулын ажлаас ханын геологи-структурын зураглал, ховилон сорьцлолт, чулуулгийн сийрэгжилт, хүдрийн чийгшил, эзлэхүүний жин болон гидрогеологийн судалгааг хийгээд байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг мэдээллээ. Нэвтрэлтийн тэсэлгээ тутмын ахилтыг харгалзан нийт 36 овоолгыг тээвэрлэн гаргаж, гадаргын ус, агаар зэрэг нөлөөнөөс хамгаалан хучиж, хадгалалтын нөхцөлийг ханган хурааж хуримтлуулаад байна. Ингэснээр хүдэрт хагас үйлдвэрлэл, хүдэр ангилан ялгах гэхчилэн төрөл бүрийн томоохон туршилт, судалгаа хийх боломжтой болжээ. 
Оюутын ордод 2025 оны эхний хагаст 10000 тууш метр өрөмдлөгийг тусгай зөвшөөрлийн талбайн завсар хэсгийг хамруулан явуулах бөгөөд элсний хуримтлалын хайгуул, мөн археологийн авран хамгаалах ажил зэргийг гүйцэтгэснээр үр дүнгийн тайлан, нөөцийн тооцоог эцэслэн боловсруулах юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %