“Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” судалгааны ажлын үр дүнг танилцууллаа

Монгол Улсын эдийн засаг, нийгэмд Эрдэнэт үйлдвэрийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр, цаашид үзүүлэх нөлөөллийг тооцох судалгааны ажлыг Эм Эм Си Жи компани гүйцэтгэж, судалгааны үр дүн, гүйцэтгэлийн тайланг танилцуулах хурал энэ Лхагва гарагт Улаанбаатар хотноо боллоо. 
Засгийн газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг үйлдвэрлэх чиглэлээр 14 мега төсөл хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэхээр төлөвлөж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд уул уурхайн тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн үүрэг, оролцоо чухал байр суурь эзэлдэг. Ийм цаг үед тус үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, хувь нэмрийг судлан, бодитой дүн шинжилгээ хийж, цаашид үзүүлэх үр өгөөжийг тодорхойлсноор энэхүү судалгааны ажлын өндөр ач холбогдол оршиж байна. 
Тус судалгааны ажлыг олон улсад эдийн засгийн шинжилгээ, төлөвлөлтөд өргөн ашигладаг “Input-Output analysis” буюу орц, гарцын шинжилгээний аргаар тухайн нэг компанийн эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн, хөдөлмөр эрхлэлтийн, орлогын болон хөрөнгө оруулалтын үржүүлэгчийн нөлөөг тооцсон анхны тохиолдол болж буйгаараа онцлог болсон байна. 
“Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үзүүлж буй нөлөө, хувь нэмэр – Өнгөрсөн, Одоо, Ирээдүйд” судалгааны ажлыг танилцуулах хурлын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн тогтвортой байдал, үйлдвэрлэл, эдийн засаг, өнөөгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн засаглалыг сайжруулах чиглэлээр баримталж буй бодлого, тухайлбал, геологи хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн таван үндсэн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан илтгэлдээ онцолсон. 

Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцсаны дараа судалгааны ажлын гүйцэтгэгч Эм Эм Си Жи компанийн удирдлага, судлаачид тайлангаа тавьж, дүгнэлт танилцуулав. 
“Судалгааны ажлын онол арга зүйн үндэслэл, тооцооллын аргачлал”-ыг Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн танилцуулж, Эдийн засагч, Статистикч, Эдийн засгийн ухааны доктор М.Эрдэнэбаяр, Бизнесийн удирдлагын доктор С.Цолмон нар Монгол Улсын болон орон нутгийн эдийн засаг, Нэгдсэн төсөв болон орон нутгийн төсөв, нийгэмд Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийг судалгаандаа үндэслэн тодорхой тоон үзүүлэлт бүхий илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн Математикч, Эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүх “Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдийг хэрэгжүүлснээр 2040 он хүртэл Монгол Улсын эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавив. Үндсэн илтгэлүүд танилцуулсны дараа судалгааны ажлын захиалагч Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон хуралд оролцогчид судлаачдаас зарим асуудлаар асуулт асууж, санал бодлоо солилцлоо. 
Эм Эм Си Жи компани, Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, хувь нэмрийг бодитой судалж, тодорхойлохдоо үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний тооцдог аргачлалын дагуу үйлдвэрийн үйлдвэрлэлийн нэмүү өртгийг тооцох загварчлал боловсруулан, эдийн засгийн өсөлт хөгжилд шууд, шууд бус болон дам нөлөөг цогцоор нь тооцох, улс орон нутгийн төсөв, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг тус тусад нь судалж, тооцоолол гаргасан байна. Түүнчлэн, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод Эрдэнэт үйлдвэрийн үзүүлэх үр нөлөө, хувь нэмрийг бодитой тооцох судалгааг хийж, гүйцэтгэжээ. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %