Хүнд даацын автомашинуудаар уулын ажилд хүч нэмлээ

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт хүнд даацын Өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” загварын автомашинуудыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү “Кomatsu HD 1500-8” автомашинуудыг ашиглалтад оруулах, тууз хайчлах ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, геологи-минералогийн ухааны доктор Г.Ёндон, Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх, Захиргаа, удирдлага санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий, Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж, “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүлл, Үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрью Хэрод, Худалдаа, Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий инженер Бэрри Паулин, Япон Улсын “Комацу” үйлдвэрийн бүсийн захирал Кеичи Ёонэхара, Корпорэйт бизнес менежер Хисанори Ишида, Трансвест Монголиа ХХК-ийн Хууль, эрх зүй хариуцсан захирал Б.Чулуунбаатар, Хүний нөөц, бизнес үйлчилгээ хариуцсан захирал Т.Алтанзул, Санхүү, корпорэйт үйлчилгээ хариуцсан захирал С.Ариунтуяа болон баялаг бүтээгч уурхайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцов.  
Өнөөдөр ашиглалтад хүлээн авсан Япон Улсын “Комацу” фирмийн өөрөө буулгагч машин нь уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай, операторын тав тух, аюулгүй байдлыг хангасан, эргэн тойрноо бүрэн харах камер болон радартай, тоног төхөөрөмжийн даац, техникийн бусад мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий орчин үеийн техник юм. 


Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ: “Манай үйлдвэр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Жилээс жилд уурхай гүнзгийрэхийн хэрээр үүнийг дагаад уулын цул тээвэрлэлтийн зай холдож байна. Үндсэндээ олборлолтын өртөг нэмэгдэж байна гэсэн үг. Эдгээр хүнд даацын машин дизель түлшээр ажилладаг. Ирээдүйд ашиглах хүдэр олборлолтын зардал өсөж байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгдэж, тээвэрлэлтийн зай уртсаж байна. Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын гол зорилго нь бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах явдал юм. Иймээс нэн түрүүний шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хэд хэдэн ажлыг үйлдвэрийнхээ төрсөн өдрөөр бэлэг барьж байна. Энэ хүрээнд Япон Улсын “Комацу” фирмийн 142 тонны даацтай автомашинуудыг Төрийн болон Орон нутгийн өмчийн бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж авсан. Анхны машин энэ оны наймдугаар сард ирж “Трансвест Монголиа” компанийн мэргэжилтнүүд үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олонтой угсарч эхэлсэн. Тэгвэл 12-р сарын 6-нд 10 дахь машинаа угсарлаа. Есдүгээр сараас эхний машинууд ажилласнаас хойш ажлын байрны зураг авалт хийж үзсэн. Өмнө ашиглаж байсан хүнд даацын автомашинуудтай харьцуулахад ажлын бүтээмж 9,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нөгөө талаас уулын тээвэрлэлтийн өөрийн өртөг ойролцоогоор 5,4 хувиар буурах давуу тал бий болсон. Тэгэхээр бүтээмж өсгөх, зардал бууруулах 10 техникийг өнөөдөр үйлдвэртээ авч байгаад сэтгэгдэл өндөр байна” хэмээн онцлов. 


 

Харин Япон Улсын “Комацу” үйлдвэрийн бүсийн захирал, Кеичи Ёонэхара: “Миний бие “Комацу” үйлдвэрээ төлөөлөн энэ сайхан ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай дизайн инженерүүдийн бүтээсэн энэ машин, тоног төхөөрөмжүүд нь бүтээмж өндөртэй. Дээрээс нь стандартын шаардлага хангасан найдвартай байдлын нэгэн итгэлцүүр болж байгаа юм. Нөгөө талаар өөрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр хүнд нөхцөлд бүтээмж өндөртэй ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө илүү давуу талтай. Энэ том техникүүдийг ажиллуулж байгаа операторууд бол ажлын гол хөдөлгөх хүч нь. Тэгэхээр операторын ажлын орчин ая тухтай, аюулгүй ажиллах тал дээр маш сайн тооцон судалж үйлдвэрлэсэн техник юм. Мөн энэ техникийн бат бөх чанарт бүрэн найдаж болно. Эрдэнэт үйлдвэр “Комацу” фирмийг сонгосонд баяртай байна” гэв. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүлл нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Төгсгөлд нь бид өөрөө буулгагч “Комацу HD 1500-8” автосамосвалын түлхүүр гардан авсан зарим жолоочийн сэтгэгдлийг сонссон юм. 


 

-“Комацу” фирмийн хүнд даацын өөрөө буулгагч шинэ автомашины жолооч Б.Гарам-Очир: Миний бие 1992 оноос энэ аварга машиныг эзэмшиж, жолоодож ирлээ. Хүнээс их хариуцлага шаардсан ажил. Өнөөдөр шинэ “Комацу” үйлдвэрийн машин хүлээж авсандаа маш их баяртай байна. Энэ машин тав тухтай. Хурдны дээд хязгаарыг түгждэг онцлогтой. Газрын өөд дөрөвдүгээр араанаас шууд хоёрт хүндрүүлээд явах нөхцөлтэй юм. Ер нь брэнд машин. Одоо би гурав дахь экипажийн хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна. Тэгэхээр Белазын жолооч хүн ээлжинд гарахынхаа өмнө бие сэтгэлээ ажилд маш сайн бэлтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил, амралтаа зөв зохицуулж явах ёстой. Залууст хандаж хэлэхэд цаг тухайд нь засвар үйлчилгээгээ сайн хийж байх хэрэгтэй. Ингэснээр техникийн бүрэн бүтэн байдал хангагдаж, автомашины ашиглах хугацаа уртасдаг.  


 

-“Комацу” фирмийн хүнд даацын өөрөө буулгагч шинэ автомашины жолооч Э.Түвшинбагана: Би механик инженер мэргэжилтэй. Удам дагасан уурхайчин. Хүүхэд наснаасаа машин техниктэй ойрхон өссөн. Аавынхаа мэргэжлийг өвлөн аваад гурав дахь жилдээ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Шинэ машины хувьд дотор битүүмж сайтай, жолоочийн тав, тухыг маш сайн хангасан. Дотроосоо бүх талаа хянах боломжтой. Ажлын бүтээмж өндөр. Өмнөх машины тухайд дуу чимээ ихтэйгээс ядралт ихтэй байсан. Хүнд даацын Өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” автомашин нь хоёр тонны дизель түлшний банктай. Ээлжийн 12 цагт нэг тонн 300 гаруй литр дизель түлш зарцуулдаг. Өмнөх нь ОХУ-ын Беларусын 130 тонны Белаз-аар тээвэрлэлт хийдэг байлаа. Энэ Японы “Komatsu HD 1500-8” автомашин болохоор 142 тонны даацтайгаараа онцлог юм. 2024 оны есөн сараас шинэ машин дээр гарч ажилласан. Орчин үеийн техник унах болсондоо баяртай байна.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн баялгийг бүтээлцэхээр “Komatsu HD 1500-8” аварга хүлгүүд эздэдээ очлоо. Алтан шар зам нь өлзийтэй байг ээ.


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %