Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хүчин чадал 40 сая тоннд хүрлээ

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нэг “Хүдэр боловсруулалтын өргөтгөл”-ийн нээлтийн ажиллагаа боллоо. Сүүлийн дөрвөн жилд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг нэмж, жилд боловсруулах хүдрийн хэмжээг 40 саяд хүргэх бүтээн байгуулалтын төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж, хүчит тээрэм эргэж эхэллээ. 
Нээлтийн ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Эрдэнэтуяа нарын зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон болон удирдлагууд, Баяжуулах үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл оролцлоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, тус яамны сайд Ц.Тувааны мэндчилгээг уурхайчдад уламжлан, Монгол улсын уул уурхайн салбарыг тэргүүлж, улс орны нийгэм эдийн засгийн гол ачааг үүрч, амжилттай ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баяр хүргэе гэсэн юм. Хуучин зүйлийг засаж, шинэ болгож болдогийн тод жишээг харуулж, аж үйлдвэржилтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэн, үлгэр жишээг үзүүлж чадсан Эрдэнэтийн уурхайчид та бүхэн бидний бахархал юм гэж баярын мэндчилгээндээ онцоллоо.  
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид байгалийн баялагийг үр өгөөжтэй ашиглан,  баялагийн сангаар дамжуулан нийт ард түмэндээ хүргэх, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, үйлдвэрийнхээ нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бууруулахгүй, улмаар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр бид Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх шинэ 4-р шугамын өргөтгөлийн ажлыг хүлээн авч байгаа нь энэхүү том зорилтын нэг чухал хэсэг хэмээн Ерөнхий захирал Г.Ёндон нээлтийн үгэндээ тодотгосон юм.   

Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж эхлээд 46 дахь жилдээ ажиллаж байна. 1978 оны 12 сарын 14-ний өдөр эхний ээлжийг залгаж, анхны баяжмалаа гаргаж байх үед хүдэр дэх зэсийн агуулга 0.89 хувийн агуулгатай байсан бол одоо 0.36 хувьтай болж буурсан. Өөрөөр хэлбэл, анхдагч хүдэр дэх металлын агуулга 3 дахин буурсан гэсэн үг. Тиймээс үе шаттайгаар эцсийн бүтээгдэхүүний гарцыг хэвийн хэмжээнд барихын тулд техник технологийн шинэчлэлийг хийж ирлээ. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийн төслийг 2020 онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж бүрэн дуусгаад байна. 
Жилд 6 сая тонноор хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх энэхүү өргөтгөлийн тоног төхөөрөмж болон барилга байгууламжийн ажлаа дуусгаж, хоёр жилийн хугацаанд ажиллуулж, технологийг бүрэн нутагшуулж, тоног төхөөрөмжийн аюулгүй найдвартай байдлыг хангасны үндсэн дээр өнөөдөр нээж байна. Тодруулбал, хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөн гэж хэлж болно. Энэ төсөл ашиглалтад орсноор, хоёр жилийн хугацаанд 336 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож байна гэж Төслийн удирдагч, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа. 
Өнгөрсөн  8 сарын 22-нд Баяжуулах үйлдвэрийнхэн хүдэр боловсруулалтын 4-р шугамд өргөтгөл хийж, хүчин чадлаа 2 сая тонноор нэмэгдүүллээ. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалт жилд 40 сая тонны хүчин чадалд хүрч байгаа юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %