Сэтгүүлч Ж.Оюун Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдлөө

Эрин зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын болон анхдагч, илгээлтийн эздийн өдрийн Баярын хурал Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын их танхимд өнөөдөр боллоо. Энэ үеэр Эрдэнэтийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны орлогч дарга асан, “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Ж.Оюун, Монгол Улсын Гавьяат хуульч С.Цэгмид, төр захиргааны ахмад ажилтан Ё.Баярсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ нарыг Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн, медаль, мөнгөн шагнал хүртээв. 
Сэтгүүлч Журайн Оюун Эрдэнэт хотын тулгын чулууг тавилцсан анхдагч төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн анхны бэлтгэгдсэн боловсон хүчин, зэс, молибдены анхны шинжилгээг гардсан лаборант юм. Тэрээр 1976-1977 онд Эрдэнэт хотын МАНЗ-д засал чимэглэлчин, 1978-1981 онд Эрдэнэт үйлдвэрт лаборант, 1985-1997 онд “Эрдэнэт” сонины сурвалжлагч, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Хэвлэл мэдээллийн төвийн дарга, захирал, 2000-2010 онд “Өдрийн сонин”, “Бизнес таймс” сонины сурвалжлагч, “Шинэ мэдээ” сонины эрхлэгч, 2010-1013 онд Эрдэнэт үйлдвэрийн “Өнөөгийн Эрдэнэт” сонины сурвалжлагч, 2013-2016 онд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны орлогч дарга, 2024 оноос “Шинэ мэдээ” сонины эрхлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 


Эрдэнэт хотын “Хүндэт иргэн” Ж.Оюуны шагналын дараах сэтгэгдлээс хуваалцлаа. 

Ж.ОЮУН: Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид миний хамгийн халуун дотно хамт олон

-Миний хөдөлмөрийн гараа Эрдэнэт үйлдвэрээс эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг бүтээн байгуулах үед манайх гэр бүлээрээ илгээлтээр ирж, гар бие оролцсон. Дараа нь төр засгийн бодлогоор Эрдэнэт үйлдвэрийн анхны ажиллагсдыг ОХУ-ын уул уурхайн хотуудад сургаж бэлтгэхэд би Ташкентын Алмалык хотод химийн лаборантаар нэг жил суралцаад, уул уурхайн үйлдвэрт нь нэг жил дадлага хийгээд ирж байлаа. Удахгүй ашиглалтад орох Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болохоор бэлтгэгдсэн нь тэр. Тэгээд 1978 оны 12-р сарын 14-нд Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон өдөр зэс, молибдены анхны шинжилгээ хийсэн 10 гаруй монгол эмэгтэй байдаг. 20 гаруй Орос мэргэжилтнүүд байсан. Тэр бүрэлдэхүүнд орж, Эрдэнэт үйлдвэрийнхээ анхны зэс, молибдены шинжилгээг хийсэн түүхээрээ маш их бахархдаг. 1981 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангид шалгалт өгч, тэнцсэнээр сэтгүүл зүйн салбарт тууштай ажиллах эхлэх тавигдсан юм. Тэр цагаас өнөөдрийг хүртэл Эрдэнэтийнхээ иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ хугацаанд 2010-2016 онд эргээд Эрдэнэт үйлдвэртээ сэтгүүлч мэргэжлээр ажиллах сайхан хувь заяа надад тохиосон. Хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн үйлдвэрээсээ би гавьяаныхаа амралтад гарсан. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид миний хамгийн халуун дотно хамт олон. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлчид, уран бүтээлчид миний насан туршид бахархаж, дурсаж явах гэр бүл. Та нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %