“Авлигын эсрэг нэгдье” сургалт боллоо

 Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын “Авлигын эсрэг конвенц”-д 2005 оны 12-р сарын 09-ний өдөр элссэн түүхтэй. Энэхүү өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд шинээр томилогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд “Авлигын эсрэг нэгдье” уриан дор хоёр өдрийн сургалт хийлээ.
Сургалтад Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Нийтийн удирдах 130 гаруй албан тушаалтан оролцов. 
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн: “Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүр уриалга гаргадаг. 20 жилийнхээ ойг тохиолдуулан “Авилгын эсрэг дэлхий нийтээрээ нэгдэе” гэсэн уриа гаргаж байсан. Манай байгууллага өнгөрсөн жилээс ”Авлигын эсрэг нэгдье” гэсэн соён гэгээрүүлэх аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Харин “Шударга ёс хөгжил дэвшилд” гэдэг нь манай Авлигатай тэмцэх газрын үндсэн уриа юм. 21 аймаг, нийслэлийн нийтийн албан тушаалтнуудад зориулсан “Авлигын гэмт хэргээс хэрхэн урдчилан сэргийлэх” талаар сургалт зохион байгуулж байна. 2023-2030 онд хэрэгжих “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” шинээр батлагдсан. Энэ үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилгууд болон хэрэгжих төлөвлөлтийн ямар асуудал дээр анхаарах, авлигын гэмт хэргийг хэрхэн бууруулах талаар сургалт мэдээ, мэдээлэл өгч байгаагаараа онцлог юм. Манай АТГ олон нийтэд болон нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хор хөнөөлийн талаар мэдээлэл түгээх, танин мэдүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Цаашид бид Авлигын эсрэг төлөвлөгөөнд заагдсан арга хэмжээний хүрээнд хууль тогтоомжуудын хэрэгжилт, авлигын эсрэг бодлогын баримт бичгийн шинэчилсэн найруулга, өөрчлөлтүүдийн талаарх сургалтуудыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %