Орос 19-р сургуулийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг боллоо

Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос 19 дүгээр дунд сургуулийн 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тус сургуулийнхан жилийн турш соёл, спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, сурагчдынхаа амжилтаар түүхт ойдоо бэлэг барьж буй.
Тус сургууль нийт төгсөгчдөө өнгөрсөн бямба гарагт урьж, “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулав. Энэ үеэр төгсөгчдийн төлөөлөл болон сурагчид асуулт хариултын уралдаанд оролцож, төрөлх сургуулийнхаа үүх түүх, хөгжил дэвшил, ололт амжилтын талаар мэдээлэл солилцож, мэдлэгээ нэмлээ. Мөн хоёр сэдвээр “Дурсамж” хичээл зааж, өдөрлөгт ирсэн төгсөгчдөдөө сурагч нас, сургуулийн он жилүүдийг нь эргэн сануулсанд өндөр сэтгэгдэлтэй буйгаа ярьж байлаа. Түүнчлэн, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт болж, эцэг эхчүүд багш нартаа толилуулахын зэрэгцээ төгсөгчид, сурагчдын хамтарсан бүжиг болон бусад чөлөөт хөтөлбөрүүд болсон. Мөн сурагчид волейболоор өрсөлдөн аваргуудаа тодруулсан байна.  
Түүхт 50 жилийн ойтойгоо золгож буй Орос 19 дүгээр дунд сургуульд түүхэн замналынх нь туршид нийт 3400 хүүхэд суралцаж төгссөн байна. Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцан, одоо эх орныхоо өнцөг булан бүрд амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж буй төгсөгчдөөрөө маш их бахархдаг тухай сургуулийн захирал Степанова С.И энэ үеэр хуваалцсан. 
Тус сургуулийн 50 жилийн ойн хаалтын нэгдсэн үйл ажиллагаа ирэх оны 3 дугаар сард болно. Энэ үеэр тус сургуулийн үе, үеийн төгсөгчид болон сурагчдын хамтарсан хүндэтгэлийн концерт тоглох ажээ. 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %