“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжүүлж буй Хүний нөөцийн хөгжлийн дөрвөн хөтөлбөрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн 2024 оны сургалт, хаалтын үйл ажиллагаа өнгөрөгч долоо хоногт буюу 11-р сарын 29-нд “Сэлэнгэ” амралтын баазад боллоо. Хөтөлбөрийн оролцогчдод лектор Ц.Азбаяр Хувь хүний хөгжлийн “Өсөлтийн сэтгэлгээ” сэдвээр сургалт, лекц орсон.
Энэ үеэр залуу ажилтнууд багаар ажиллах арга барилд хэрхэн суралцах талаар суралцсан бөгөөд, сурч мэдсэнээ бататгах “Үйлдэн суралцахуй” сэдэвт багийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Мөн тус хөтөлбөрийн оролцогчид 2024 оны төлөвлөгөөний дагуу багаараа санаачилж, хэрэгжүүлсэн төсөл, нөлөөллийн ажлуудаа тайлагналаа.
Залуу ажилтнуудын хүсэл тэмүүлэл, зорилго, эерэг хандлага, найрсаг харилцаанд тулгуурлан манлайлал, багийн ажиллагааг идэвхжүүлж, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөр нь 2022 онд 100 залуу ажилтантай эхэлсэн. Хөтөлбөрийн явцад оролцогчдыг үнэлэн, дараагийн шатанд шалгаруулах зарчмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, энэ оны хөтөлбөрт 65 оролцогч хамрагджээ. Гурван жилийн хугацаанд хөтөлбөрт амжилттай оролцсон ажилтнууддаа “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгээс батламж гардуулсан юм.













Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн 2024 оны хаалтын ажиллагаа боллоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















