Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн ШУТИС-ийн “Дэд профессор”-ын эрдмийн цол хүртсэн цех, хэлтсийн дарга нарт цолны үнэмлэх, жуух гардуулснаар эхэллээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Ил уурхайн дарга, доктор Д.Нямдорж, ХАБЭА-н хэлтсийн Албаны дарга, доктор Б.Баттайван нар ШУТИС-ийн “Эрдмийн ба хүндэт цол олгох журам”-ын шаардлагыг хангасан тул тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Дэд профессор” цол олгосон байна. Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх нар эрдмийн цолны үнэмлэхийг гардуулан баяр хүргэж, амжилт хүслээ. 
Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж буй хиймэл оюун ухааны ERP технологийн үйл явц, ач холбогдлын талаар Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх шуурхайд танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд анх удаа инженер техникийн ажилтнуудынхаа хүчээр санаачлан хөгжүүлж буй уг системийн ач холбогдлыг гаднын байгууллагууд ихээхэн үнэлж, хамтран ажиллах санал тавьж буйг тэрээр мэдээлэлдээ онцлов. Өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ERP систем нэвтрүүлэх ажил энэ ондоо дуусаж, ирэх оноос бүрэн хэрэгжиж эхлэх боломжтой болжээ. Иймд энэ ажилд бүтцийн нэгжийн удирдлагууд идэвхтэй, зөв ойлголттойгоор хамтран ажиллахыг уриалж байна, гэлээ. 
2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, цэгнэхэд ганцхан сар үлдэж байгаа тул үйлдвэрлэл болон эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа бүрэн дуусгах, биелэлтийг хангаж ажиллах чухал шаардлагатайг Ерөнхий инженер анхааруулсан бол энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод болох “Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын оруулсан нөлөөлөл, хувь нэмэр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд өндөр бэлтгэлтэй, үр дүнтэй оролцохыг Ерөнхий захирал чиглэл болгов. 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх өнөөдрөөс хуулийн дагуу өндөр насны тэтгэвэртээ гарч байгаа тул гар, сэтгэл нийлж хамтран ажилласан нийт удирдлага, удирдах ажилтнууд, хамт олондоо талархал илэрхийлсэн. Тэрээр, “Эрдэнэт үйлдвэрт 32 жил ажиллахдаа 19 жилд нь удирдах алба хашиж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр та бүхэнтэйгээ хамтарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, сэтгэл зүтгэл, инженерийн ур чадвар, мэдлэг туршлагаа зориулсандаа бахархаж байна” гэлээ. Энэ үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх, “Үйлдвэрийн нэгэн үеийнхэн өндөр насны тэтгэвэртээ гарч, ингэхдээ дараагийн үеэ бэлдэн, арга туршлага, өндөр мэдлэгээ өвлүүлэн үлдээж буйд баяртай байна” гэсэн бол Ерөнхий захирал Г.Ёндон, “Хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна гэдэг том бахархал. Хамт олондоо хийсэн бүтээснээ яриад, чин сэтгэлийн үгээ хуваалцсанд талархаж, цаашдын ажил амьдралд нь амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээгээд, үйлдвэрийнхээ дурсгалын зүйлийг гардууллаа.


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %