“ЭНЭРЭЛ” ТӨВИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Б.ЭНХЖАРГАЛ ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Б.Энхжаргал гар урлалын бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр дэлгэлээ. Тэрээр “Энэрэл” төвд 32 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнд найман төрлийн бүтээл тавигджээ.  
“Хүүхдүүдтэй өнгөрүүлсэн 32 жил” сэдэвт үзэсгэлэнгийн онцлог нь Б.Энхжаргал багш өөрийн гар урлалын дугуйлангийнхаа ажлыг залгамж үедээ өвлүүлж байгаа явдал юм. Нөгөө талаар, төрөл бүрийн гар урлалын бүтээл хийхэд хүүхэд багачуудыг сургаж ажилласан ажлаа тайлагнав. 
“Энэрэл” төвийн хүүхдүүд монгол ардын тоглоом, наадгайн төрлөөр түлхүү бүтээл урлажээ. Уг үзэсгэлэнг өмнө нь Цагаан сар, Шинэ жилд зориулан гаргаж байсан аж. Үзэсгэлэнд сүлжмэл, нэхмэлээс гадна шүр, давс, лаа, гипсээр хийсэн гар урлалын бүтээлийг дэлгэн үзүүлэв. 
“Гар урлалын дугуйлангаа хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах зорилгоор анх хичээллүүлж эхэлсэн. Тус төвийн хүүхдүүдийн хийсэн гар урлалын бүтээлийг бэлэг дурсгал болгон хүмүүст өгдөг. Монгол ардын тоглоом, наадгайг эсгий дээр оёж, шидэж, түлэх зэрэг олон төрлийн аргаар урладаг болохоор цаг их ордог. Харин шигтгээ наамлын бүтээл арай өөр. 120х70-тай бүтээлийг 14 хоногт хийдэг. Ийм хамтын бүтээл хийхэд хүүхэд багачууд маш их юм сурдаг. Мөн хийж байгаа бүтээлээсээ танин мэдэхүйн мэдлэг олж авдаг. Хаягдал материал ашиглан гар урлалын бүтээл хийх ур чадварыг дугуйлангаараа хүүхдүүдэд олгодог. Ингэснээр хүүхдүүд өдөр тутамдаа амьдрах ухаанд суралцдаг. Нөгөө талаар гар урлалын бүтээл хийх явц нь хүний стрессийг тайлж байдгаараа онцлог юм” гэж “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Б.Энхжаргал ярилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %