БИЗНЕС САЙЖРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бизнес процессыг оновчтой болгох, өртөг зардал бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр ажилтнуудын санаачлан хэрэгжүүлсэн бизнес сайжруулалтын төслийн шилдгүүд тодорлоо. 
Шалгаруулалтын эхэнд ТЭЗШХ-ийн дарга Р.Очбадрах “Шилдэг төсөл тодруулах нь зөвхөн тэмцээн уралдаан биш юм. Энэ нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны бүх талбарт асуудлыг шийдвэрлэх, шинэчилж өөрчлөх, үйл ажиллагаагаа оновчтой болгох, хүрсэн түвшингээ ахиулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр сайжруулалтын ажлуудын үр дүнг бусаддаа таниулах, тэргүүн туршлага, мэдлэгээ хуваалцах, харилцан суралцах үйл ажиллагаа” гэж бизнес сайжруулалтын уралдааны ач холбогдлыг онцолсон. 
Төслийн шалгаруулалтын сүүлийн шатад 27 баг илтгэлээ танилцуулснаас, үйлдвэрлэлийн процессын сайжруулалтын чиглэлээр, тэргүүн байранд БҮ-ийн НБХ-ийн дарга Ч.Энхбаатар ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “Баяжуулах үйлдвэрийн молибдены баяжуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” төсөл, удаах байранд ЗМЗ-ын Чанарын товчооны мэргэжилтэн Г.Эрдэнэдаваа ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “Экскаваторын гулсалтын холхивчийн их биеийн хийцийн өөрчлөлт” төсөл, гутгаар байранд ЗМЗ-ын ЗБТТ-н инженер, зохион бүтээгч Г.Энхбат ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “Хүнд даацын өөрөө буулгагч белазын Камминс KTA-50C дотоод шаталтат хөдөлгүүрийн дунд ангийг сэргээн засварлах” төслүүд шалгарч, тусгай байрыг Ил уурхайн хэсгийн дарга Н.Мөнхбаяр ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “Комацу фирмийн GD825A-2 загварын хуучин автогрейдерийг сэргээн засварлах нь” төсөл эзэллээ. 
Ногоон бүтээмжийн чиглэлээр, ЗМЗ-ын ҮБЗБХ-ийн мастер Б.Батсайхан ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “ГЦ-1400” маркийн ангилагчийн хийцийг өөрчилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах” төсөл түрүүлж, ХМТАЦ-ийн Техник хангамжийн группын тэргүүлэх инженер Д.Гантулга ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “Технологийн процессын автоматжуулалтад ашиглаж байгаа аюултай хог хаягдлыг (тог баригч UPC батарей) багасгах нь” төсөл, БҮ-ийн УХ-ийн дарга П.Мөнхбаатар ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “Аюултай хог хаягдлын зардлыг бууруулах нь” төслүүд хоёр, гуравдугаар байранд шалгарав. 
Цахимжилтын чиглэлийн төслүүдээс Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “ERP системийн Худалдан авалтын модулиар бизнес процессыг сайжруулах нь” төсөл, ХОХААБГ-ын Гаалийн харилцааны албаны дарга Ц.Мөнхболд ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “Гаалийн экспортын үйл ажиллагааг оновчлох нь” төсөл, БҮ-ийн ХАБЭА-н товчооны дарга Д.Бат-Эрдэнэ ахлагчтай төслийн багийн хэрэгжүүлсэн “ХЭМАБ-ын I, II шатны болон хяналтын инженерийн баримт бичгүүдийн хөтлөлтийг цахимжуулах замаар ХАБЭА-н хяналтын процессыг сайжруулах” төслүүд эхний байруудад шалгарсан байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %