“ХӨХ ТӨРИЙН БЭРС” ТҮҮХЭН ЖҮЖИГ УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид Монгол Улс тунхагласны 100 жилийн ойд зориулан 11 сарын 26-наас 30-ны өдрүүдэд “Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийг толилуулна. Монголын төрд хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт  зүтгэлтэн А.Амар агсны ажил амьдрал, төрд зүтгэсэн он жилүүдийг өгүүлсэн энэхүү жүжгийг тус театрын уран бүтээлчид анх удаа тайзнаа амилуулах юм. 
“Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийн зохиолыг Битогтогтохын Цогнэмэх бичиж, хөгжмийн зохиолчоор МУУГЗ, Аранза буюу Б.Бат-Эрдэнэ, найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажилласан байна. Жүжгийн  гол дүрийг жүжигчин Н.Пүрэвдорж бүтээж байгаа бөгөөд Ерөнхий сайд асан А.Амарын тухай 11 үзэгдэлт түүхэн жүжгээр дамжуулан төрийн хүний үйл хэрэг, үүрэг хариуцлага, ноён нуруу, алсын хараа, мэдлэг оюуныг тод томруунаар тодотгон, үзэгчдийнхээ мэлмий оюунд толилуулахаар зорьж буйгаа Хүүхэд залуучуудын театрын дарга Х.Хишигбаатар онцоллоо.
“Хөх төрийн бэрс” түүхэн жүжгийн нээлтийн үеэр "Мэргэн сайд А.Амар буюу Тусгаар тогтнол" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Соёл, урлагийн цогцолборт дэлгэгдэх бол эхний 200 үзэгчид ил захидал бүхий гэрэл зургийн цомог бэлэглэх юм байна. Монголын төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын амьдрал, үйлсийг харуулах “Хөх төрийн бэрс” түүхэн жүжиг Эрдэнэт хотын тайзнаа дөрөв хоног тоглогдоно. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %