“SAFETY FIRST - 2024" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

 Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс хамтран зохион байгуулдаг уламжлалт “Safety first-2024” тэмцээн өнөөдөр эхэллээ. 
Энэхүү тэмцээнийг ХАБЭАХ, СУЦ хамтран анх 1996 онд “Хөдөлмөр хамгаалал” нэртэйгээр зохион байгуулж байв. Эдүгээ 28 дахь жилдээ зохион байгуулж буй “Safety first-2024” тэмцээнд 25 бүтцийн нэгжийн 11 баг оролцож байна. 
Тэмцээний эхэнд ХАБЭАХ-ийн дарга Д.Мөнхболд хэлэхдээ: "Эрдэнэт үйлдвэрт жилд 200-300 орчим хүн ажилд ордог. “Нэн түрүүнд ХАБ” сэдвийн хүрээнд зохиогдож буй энэ жилийн тэмцээнд 214 залуу ажилтан идэвх зүтгэл гарган оролцож байгаа нь онцлог юм. Нөгөө талаар залуу ажилчид өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа харуулах боломж олгодог. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг шинэ түвшинд гаргахад та нарын идэвх оролцоо, санал санаачилга маш чухал юм. Та бүхний дотор инженер, багш, белазын жолооч, засварчин, үйлчлэгч гээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байна. Энэ дэвжээн дээр ХАБЭА-н чиглэлээр эрдэм мэдлэгээ сорин, туршлагаа хуваалцаж, шударга өрсөлдөж, ажил, амьдрал дээр сайхан хамт олон, найз нөхөд болж явахыг хүсэн ерөөе” гэв. 
Эхний шатны тэмцээнд ДЦС, ТЛТ-ийн хамтарсан, Ганчимэг ахлагчтай “Эверест “, Ус хангамжийн цехийн Алтангэрэл ахлагчтай “Чандмань”, Ил уурхай, ГХЭ-ийн Эрхэмбаатар ахлагчтай “Safety miners” багууд оролцлоо. Багууд “5А дадал” сэдэвт мэндчилгээ, “Манлайлал ба Ажилтны оролцоо” урлагийн үзүүлбэр, MNS ISO 45001:2018 ХЭМАБ-ын стандартыг хэн сайн мэдэх вэ? болон ХЭМАБ-ын дотоод нийтлэг дүрэм, журам, галын аюулгүй байдал, эмнэлгийн анхан шатны тусламжийн сэдвээр асуулт тавьж, хариулах байдлаар өрсөлдөв. 
Түүнчлэн, эхний шатнаас шалгарсан зургаан баг сүүлийн шатанд өрсөлдөж, шилдгүүд тодрох бөгөөд үйлдвэрийн шинэ ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэдлэг чадварыг сайжруулах, зөв ажиллах соёлыг төлөвшүүлэх, ажлын байранд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Safety first- 2024” тэмцээн амжилттай явагдаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %